М.Тулгат: Ардчилсан намаас гарсан бүх гишүүдийг урьж, НЭГЭН ДЭЭВЭР ДОР НЭГТГЭНЭ
З.Батхуяг
Ярилцлага
/
2021-03-23

Ардчилсан намын даргын сонгуульд албан ёсоор бүртүүлж, батламжаа авлаа. Өөрийнхөө мөрийн хөтөлбөрөөс танилцуулаач.

- Би “Хүчирхэг Ардчилсан нам Чинээлэг Монгол орны төлөө”  гэсэн мөрийн хөтөлбөртөө таван жилийн чиглэл 15 ажлыг тусгасан. Өнөөдөр Ардчилсан намын дотор байгаа асуудал зөвхөн тамга, тэмдгийн юм уу даргын суудлын асуудал биш цаанаа үзэл санааны тэмцэл яваад байгаа. Ардчилсан нам 1990 оны хувьсгалын үеийн үзэл санаан дээр өнөөдөр байна уу, Үгүй юу... Монголын ард түмний хүсэн хүлээдэг, найдлагаа тавьдаг Ардчиллын үнэт зүйлийг тээсэн нам байж чадаж байна уу.. гэсэн асуултын тэмдэг байна. Үлдсэн жилүүдэд зүүний ч юм шиг янз  бүрийн поплист амлалт ярьсан, сонгогчид таалагдах гэсэн барууны төвийн үзэл санаан дээр байхгүй нааш цааш савчаад байдаг. Тэгэхээр намын шат шатны байгууллагаар яваад үзэхээр хэн нэгний дарга нь өөрийн хүрээллээ хайрцаглаад тэндээ салхи оруулдаггүй дотоод Ардчилал байхгүй.

Ардчилсан нам өнөөдөр  эвлэрдэн нэгдэж чадах уу?

Дарга нь өөрийнхөө үзэмжээр бүх юмыг шийдээд явдаг. Дарга дагасан, юу ч хийхээс буцахгүй сөрөг хүчин гэх юм уу ийм дутагдал байгаа. Энэ бол Ардчилсан намын гол үндэс уул уурхай. Тэгэхээр энийг бол хөнгөн гал унтраах байдлаар юм уу, эсвэл механик байдлаар шийднэ гэж байхгүй. Тодорхой хэмжээний дүрэмд жижиг сажиг зүйл оруулах хэрэгтэй. Гэхдээ ер нь дотоод асуудлын дагуу соёлыг хэвшүүлэх намын дарга буюу намын лидер хүн өөрөө дүрмийг хатуу сахиулах, дотоод Ардчиллыг хангуулах манаач нь байх энэ үүргээ сайн биелүүлэх ёстой гэж бодож байна. Үндсээр нь шийдэх хэрэгтэй.

Ардчилсан намын  дарга болсноор бүлэг фракц задрал хуваарлын шинж чанартай асуудлыг  таслан зогсоож чадах уу?  Ямар зорилт дэвшүүлж байгаа вэ?

Манай нам 2000 онд таван нам нэгдээд механик байдлаар  нэгдсэн үүнээс болоод үзэл баримтлалын ялгаа үүсдэг. Ийм юм бас яваад байдаг. Энэ дээр үзэл баримтлал жанжин шугам дээрээ зогсох илэрхийлж байгаа улс орон нийгмийн байр сууриндаа яг л зогсох нэг л буурин дээр байх. Ийм л зүйлүүдийг хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Тэгээд манай намд хөөгдсөн туугдсан даргаа шүүмжлэнгүүтээ хазуулаад,хайруулаад эсвэл гомдоод,гомдуулаад  гадна гарсан гишүүд байдаг. Хэдэн мянгаараа байдаг. Энэ хүмүүсээ авах ёстой. Эргээд бүтэн Ардчилсан нам болох ёстой. Дээрээс нь Ардчилсан үзэл санаа, Ардчилсан үзэл бодолтой боловч гадна байгаа залуус их байгаа. Ийм хүмүүсийг намруугаа орох асуудлыг нээх,үүд хаалгаа цэлийтэл нь сайхан нээж өгөх. Салхи оруулах шаардлагатай гэж бодож байгаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.24.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.