Хотын удирдлагууд 96 сая төгрөгөөр нохойн үржлийг хязгаарлах ажлыг хөл хорионы үеэр хийсэн байна. Нийслэлийн мал эмнэлгийн газраас 2020 оны 12 дугаар сард Улаанбаатар хотын гэр хороололын нохдыг бүртгэлжүүлэх улмаар үржлийг хязгаарлах ажлыг хийжээ. Ингэхдээ бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн буюу хөл хорионы үеэр дээрх ажлыг хийсэн байна. Нийслэлийн мал эмнэлгийн газрын шилэн дансны мэдээлэлд дурьдсанаар бол “СОС ВЕТ” компанитай хамтарч 13190000 төгрөгөөр 690 нохойн үржлийг хязгаарлах ажил хийжээ. Үүнээс 900 эм нохойн үржил хязгаарлах ажилд 83 сая төгрөгийг зарцуулсан мэдээлэл байгаа юм. Өмнө нь хотын даргаар ажиллаж байсан Сү.Батболд анх гарч ирэхдээ эм нохойнд жирэмслэхээс хамгаалах ерөндөг суулгана гэж иргэдийн шүүмжлэлд өртөж байсан бол одоогын удирдлагууд иргэддээ мэдэгдэлгүйгээр ажил хэрэг болгочихдог болжээ. Энэ ажлыг хийж гүйцэтгэсэн “СОС ВЕТ” компани нь гадаад худалдаа, мал амьтны хоол тэжээл худалдаалах мал эмнэлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм.
НМЭГ-ын дарга А.Нарантуяагаас тодруулга авлаа.
НМЭГ-аас Улаанбаатар хотын гэр хорооллын нохдыг бүртгэлжүүлэн үржлийг хязгаарлах ажлыг танайхаас хийжээ. Энэ нь цаг үеэ олсон шийдэл мөн үү?
-Энэ ажил 2016 оноос эхлэсэн. Яагаад гэхээр мал эмнэлгийн шинжлэх ухаанд шинэ нэвтэрсэн ажил байсан. Дэлхийн том том хотуудад ч эзэнгүй нохой бүртгэлжүүлэх арга хэмжээ байсан. 2016 оноос хойш 9 жилийн хугацаанд энэ ажлыг мал эмнэлэгийн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Эзэнгүй гэр хорооллын нохой бараг байхгүй болсон. Үүнийг Нийслэлийн захирагчын ажлын алба, Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтраад энэ ажлыг сайн хийсэн. Энэ ажил улсын хэмжээнд жишиг ажил болж байна. Анх Монгол улсад Эрдэнэтэд хөдөө аж ахуйн сургуулийн профессорийн баг санаачилж хийгээд тэр үеэс ажлын эхлэл болсон. Үүнийг эхлүүлэх ажил Улаанбаатар хотын гол зорилго байлаа. Нийтдээ Улаанбаатар хотод 66 мянган нохойтой гэж статистик тоогоор бүртгэгддэг. Үүнээс 62 мянган нохойнд энэ ажил хийгдсэн.
Гэр хорооллын нохойг бүртгэлжүүлсэн гэж байна. Тэгвэл хэдэд нь үржил хязгаарлав. Мөн Улаанбаатар хотод хичнээн эзэнгүй нохой байна гэсэн бүртгэл гарсан бэ?
-Статистик тоон хэмжээгээрээ тооллого явагддаг. Анх 66 мянган нохой түүний 62172 нохойг бүртгэлжүүлж 6376 нохойны үржил хязгаарласан. Анх Чингэлтэй болон Сүхбаатар дүүргээс дараа нь Хан-Уул дүүрэг, тэрний урд жил Сонгинохайрхан, өмнө жил Баянгол дүүргийн 20 мянган нохойнд бүртгэлжүүлэлтийн ажил хийсэн. Яаж бүртгэлжүүлдэг юм гэхээр эзэнтэй нохойг нэг системд оруулаад системд оруулсанаараа мал эмнэлгийн авах арга хэмжээ авагддаг. Галзуугын вакцин, томуугын вакцин, туулгалт, нохойгоор дамждаг зоонозын халдварт өвчнүүд байна. Тухайлбал бэтэг, галзуу өвчин бол ихэвчлэн зэрлэг амьтдын шүлсээр дамждаг өвчин. Зоонозын өвчин судлалын төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар хамтраад хамгийн сүүлд зургаан дээжинд бэтэгийн шинжилгээ хийж байна. Жайка төслөөр дэмжигдээд төсөл болоод явж байна. Энэ ажил хэдийгээр дуусаж байгаа ч гэсэн цаашид ямар арга хэмжээ авах вэ гэхээр мал эмнэлгийн нэгж нь эзэн нь өөрөө хүсээд энэ арга хэмжээ ахиад үргэжлээд явах юм бол Улаанбаатар хотын нийт эрүүл мэндийн төлөөх хамгийн чухал ажил болно.
Дүүрэг дүүргээр нь хуваарилалт хийж хамруулж байгаа юу?
-Дүүрэг дүүргээр нь 2016 оноос эхлэн төлөвлөсөн. Эхний жилийнх нь Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг. Яагаад гэвэл Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг нь яг хотын төвд Нийслэлийн тамгын газар, Засгийн газрын ордны хажуу талаар эзэнгүй ноход зөндөө байдаг байсан. Яагаад гэхээр тэр үед барилгажилт их явагдсан, барилга байгууламж барьж байгаа газрын манаач нь хоёр гурван гөлөг үржүүлчихдэг. Тэр нь эзэнгүй нохой болж үлддэг. Одоо гэр хороололд байгаа нохой бүгд системд орсон. Монголын мал эмнэлэгт орж ирсэн дэвшил бол цахим системд мал амьтныг бүртгэж байгаа. Улаанбаатар хотын смарт ток гээд программаар бүртгэсэн. Энэ бүх датаг системтэй холбох ажил эхлээд явж байна.
Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хувьд хамгийн олон хүн амтай дүүрэг шүү дээ. Энэ дүүргүүдэд 20 мянга гэдэг бага тоо биш үү?
-Мал эмнэлгийн тооллогоор гарсан тоо. Дүүргийн Хөдөө Аж Ахуйн газар зохион байгуулаад, захирагчийн ажлын алба, төлөөлөл орсон статистикаар гарсан тоо.
Үржлийг хязгаарлах ажил хийгдсэн нохдыг пайзжуулж байгаа юу?
-Бүртгэлжүүлэх ажлын хүрээнд пайзжуулж, эзэнтэй болгож, пасспорт олгож харьяа нэгжид нь харьяалуулаад бүртгэлийн системд оруулсан. Эзэнтэй нохой л үржигдэж байгаа. Эзэнгүй нохойг байлгах ямар ч боломжгүй. Хэрвээ эзэнгүй золбин нохой байх юм бол захирагчын ажлын алба устгалын арга хэмжээ авахаар зохион байгуулсан. Энэ дөрвөн жилд үржлийг хязгаарлах ажил тун амжилттай, үр дүнтэй явсан. Үүний үр дүнг юугаар батлах вэ гэхээр лабораторын шинжилгээ юм.
Нохойн үржлийг хязгаарлах ажил хөл хорионы үеэр явагдсан байсан. Энэ ажил тендертэй явагдсан уу? Ямар шалгуураар энэ “СОС ВЕТ” компанийг шалгаруулж авсан бэ?
-Энэ ажлыг хийх хугацааны хувьд ноднин хавар, хүний гэртээ байх үед хийх төлөвлөгөө хугацаатай явуулах гэсэн чин корона гарлаа. Тендер бол тусгай мал эмнэлгийн А зөвшөөрөлтэй эмч нар зохион байгуулсан. Манайх хүсэлтээ өгсөн. Энд бол явагдаагүй. Захирагчын ажлын албанаас өгсөн үүрэг даалгавар материалыг бол мал эмнэлгийн ерөнхий газраас хариуцан зохион байгуулж тухайн ажлыг хумин сонгон шалгаруулж авсан. Чадварын хувьд мэс заслыг малын эмч болгон хийж чадахгүй. Мэргэшсэн жижиг амьтны эмнэлгүүд өөрсдөө оролцсон. Тендерийн ажлыг мал эмнэлгийн ерөнхий газар зохион байгуулсан. Манайх бол ажлаа хянаж санхүүжилтыг олгоод явж байна.
Энэ компани нь танайхаас хэдэн төгрөгийн үйлчилгээний худалдан авалт хийсэн бэ?
-Шилэн дансан дээр гарсан байгаа тоон баримт яг тэр чигээрээ бичигдсэн байгаа. Ямар ажил хийгддэг вэ гэхээр нохой муурыг бүртгэлжүүлэх, урьдчилсан сэргийлэх үзлэг хийх, вакцинд туулгад хамруулах мал эмнэлгийн цогц арга хэмжээ юм. Үржил хязгаарлах ажил гэдэг нь жижиг амьтны эмнэлэгтэй давхар хийдэг. Эм нохойны өндгөвч авах үйл ажиллагаа, бэтэгийн тандалт авах гэдэг нь болохоор нохойноос гарч байгаа парзитийн судалгаа, золбин нохойн тоо тандалт судалгаа гэдэгт нэгжүүд, хорооны дарга гээд бүх дүүрэг татагдан оролцоно. Манайх мал эмнэлгийн зөвхөн цогц арга хэмжээ авдаг.
М.Амарбаясгалан
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин