Л.Батчимэг: Эр нохойг 22.500, эм нохойг 95 мянгаар үржлийг нь хязгаарладаг
Ярилцлага
/
2021-03-23

Хотын удирдлагууд 96 сая төгрөгөөр нохойн үржлийг хязгаарлах ажлыг хийсэнтэй холбогдуулж “Нийслэлийн мал эмнэлэг”-ийн газраас бид тодруулга авсан.  Бид үргэлжлүүлэн тус төслийг гүйцэтгэгч СОС ВЕТ” компаний захирал М.Батчимэгээс тодруулга авлаа. Учир нь “Нийслэлийн мал эмнэлэг”-ийн газраас 2020 оны 12 дугаар сард Улаанбаатар хотын гэр хороолол дахь нохдын бүртгэлжүүлэх буюу үржлийг хязгаарлах ажлыг хийсэн юм.  Ингэхдээ бүх нийтийн бэлэн байдалд шилжүүллэх буюу хөл хорионы үеэр дээрх ажлыг хийсэн байгаа юм.”Нийслэлийн мал эмнэлэг”-ийн газар “СОС ВЕТ” компанитай хамтарч 13 сая төгрөгөөр 600 эр нохойн үржлийг хязгаарлах ажил хийсэн бол 900 эм нохойн үржлийг хязгаарлах ажилд 83 сая төгрөг зарцуулжээ. Энэ ажлыг гүйцэтгэсэн  “СОС ВЕТ” компани нь гадаад худалдаа мал амьтны хоол тэжээл худалдаалах мал эмнэлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм.

-Танай компаниас “Нийслэлийн мал эмнэлэг”ийн газартай хамтарч нохойн үржлийг хязгаарлах ажлыг гүйцэтгэжээ. Энэ ажлыг тендер шалгаруулалтаар авсан уу?

Тийм. Өнгөрсөн жил тендер зарлагдаад тендерийн шалгаруулалт нь долоон сард явагдсан.  Хоёр ч удаа хойшилж долоон сараас энэ ажлыг хийж эхэлсэн. Харин бүртгэлийн ажил дээр хэд хэдэн компаниуд өрсөлдсөн. Нохойны мэс заслын ажил дээр манай компани орсон байгаа. Тэгээд тендерээр энэ ажлыг авсан.

-Танайхаас өөр компани ороогүй юм уу?

Тийм . Мэс заслын ажил дээр өөр компани ороогүй. Бүртгэлжүүлэлт дээр олон компани орсон байгаа.

-Энэ урт хугацааны тендер үү? Цаашид танай компани энэ ажлаа үргэлжлүүлэх үү?

Ер нь хугацаатай тендер. Жил болгон зарлагдаад явдаг. Энэ ажил болон өнгөрсөн жилийн ажлыг дуусгасаны дараа дараа жилийн тендерүүдэд оролцоод авна гэж бодож байгаа.

-Энэ ажлын хүрээнд танайхаас хэдэн нохойнд үржил хязгаарлах ажлыг хийсэн бэ? Танайх ажлыг гүйцэтгэсэн компаний хувьд тоо баримт өгөөч.

Ер нь мэс заслын ажил маш урт хугацаа шаарддаг. Маш хөдөлмөр шаарддаг ажил байгаа. Бид долоон сарын 20-оос Партизаны сангийн аж ахуй дээр ажлаа хийж эхэлсэн. Манай тендер гурван багцтай. Бид нар бол хоёрдугаар багцаас нь эхэлсэн гэсэн үг. Хамгийн холын хороодуудаас эхэлсэн байгаа. Тэгэхээр Партизан дээр долоон сарын 20-оос 10 хоногийн хугацаанд ажилласан. 100 гаруй ноход хамрагдсан байгаа. Гэх мэт хороо хороодоор яваад хоёрдугаар багцыг бүрэн хийж дууссан. Хоёрдугаар багц дээр 500 ноход хамрагдсан. Дараагийн хоёр багцын тендерийн ажил шалгаруулалтын ажил хойшилсон учраас бид нарын ажил дагаад хойшилсон. Одоо энэ ажил маань хөл хорионы улмаас  түр хойшилсон. Гэхдээ энэ ажил маань үргэлжлэн явагдах байгаа.

-Энэ ажлын үр дүн нь хэзээ гарах вэ?

Шууд үр дүнд хүрдэг ажил биш. Жишээ нь нэг нохой дор хаяж таван гөлөг гаргадаг болохоор тэр гөлөгнүүдийн үржлийг зогсоохын тулд ажиллаж байгаа. Гэтэл 1500 нохойнд хийгдэх ажил байгаа. Харьцангуйгаар золбин нохойны тоо цөөрсөн гэж үзэж байна.

-Бүртгэлжүүлэлт хийгдсэн нохойнд л мэс засал хийгдэж байгаа гэж ойлгох  уу?

Бүртгэлжүүлэлтийн ажилд ороод пайз авсан, вакцин туулгандаа хамрагдсан, паспортжуулсан  нохойнд л мэс засал хийгддэг.

-Энэ ажилд хэдэн төгрөг зарцуулсан бэ?

Эмнэлэг дээр эр нохойг мэс засалд оруулахад 150-250 мянган төгрөг. Харин эм нохойнд 180-380 мянган төгрөг байдаг. Бид Сонгино хайрхан дүүрэг дээр эр нохойг 22.500 төгрөгөөр,эм нохойг 95 мянгаар хийж байгаа. Энэ бол бид нарын хувьд Улаанбаатар хотод тайван амьдрах нөхцөл бүрдүүлж байгаа юм. Яагаад өөр мал эмнэлэг ороогүй вэ гэвэл үнийн хувьд хямд алдагдалтай ажил гэж үзэж байгаа. Мөн жижиг малын эмнэлэг хийхээс өөр газар хийх боломжгүй.

Н.Нармандах

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.20.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.