С.Энхболд: Хөл хорио тогтоогоогүй байсан бол халдварын тохиолдол 4,000, 5,000-аар яригдах байсан
З.Батхуяг
Ярилцлага
/
2021-03-23

УОК-оос мэдээлэл хийх үеэр ЭМ-ийн сайд С.Энхболд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Хөл хорио ямар үр дүнтэй талаар тодорхой мэдээлэл өгөөч, тухайлбал шөнийн цагаар хөдөлгөөн хязгаарлаж байгаа нь ямар үр дүнтэй талаар тооцооллоо танилцуулна уу?

- Дотоодод анхны халдвар бүртгэгдсэнээс хойш 132 өдөр өнгөрөөд байна. Энэ хугацаанд 12-21 хоногийн хугацаатай 3 удаа хөл хорио тогтоосон. Хөл хорио тогтоогоогүй байсан бол халдварын тохиолдол 4,000, 5,000-аар яригдах байсан. Хөл хорио тогтоож байж халдварын эрчмийг бууруулдаг. Энэ бол цар тахлын үед авч хэрэгжүүлдэг арга хэмжээ. 

Хэсэгчилсэн хөл хорионы тухайд сая сүүлд хөл хорио тогтоосон БЗД-ийн 26 дугаар хорооны хувьд сүүлийн гурван сарын турш тогтмол халдвар гардаг байсан. Сүүлийн 3 сарын хугацаанд 1,214 тохиолдол батлагдсаны 400 орчим нь БЗД-ийн 26 дугаар хорооноос гарсан учраас хэсэгчилсэн хөл хорио тогтоож, өргөжүүлсэн тандалт хийсэн.  Дараа нь ХУД-ийн 15 дугаар хороо мөн СХД, БГД-ийн 12 дугаар хороонд тандалт судалгаа хийж байгаа.

- Дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш хэдэн хүүхэд халдвар авсан бэ?

Дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш 747 хүүхэд халдвар авсан.  

- "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээ үр дүнтэй болсон гээд байгаа. Ямар үр дүн гарсныг баримтаар хэлж өгнө үү?

- "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээ үр дүнтэй болсон. Энэ ажлын хүрээнд 36 голомт, 219 тохиолдлыг илрүүлсэн. Ингэснээр тархалтыг тодорхой хэмжээнд хумьж, вакцинжуулалтын ажлын бэлтгэлийг хангасан.

- 65-аас дээш насныхныг хэзээнээс вакцинд хамруулах вэ, вакцин дуусаж байгаа юу, зарим хороон дээр вакцины нөөц дууссан гэх зар тавьсан байна?

- 65-аас дээш насныхныг ирэх долоо хоногоос вакцинд хамруулна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.158.132)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.