Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд, төрөөс арилжааны банкуудаар дамжуулан зээл олгож буй хоёр их наяд төгрөг ард иргэдэд тэгш хүртээмжтэй, шудрага олгогдохгүй байгаа талаар манай сайтад иргэн Я.Хангарьд хандаж, байр сууриа илэрхийллээ.
Тухайн иргэн 2011 онд аж ахуйн нэгж үүсгэн байгуулж, 10 дах жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
Иргэдэд 3 хувийн хүүтэй төрөөс олгож буй 2 их наяд төгрөгийн уриа лоозон нь “АЖЛЫН БАЙР ХАДГАЛАХ “ хэмээх гоё ганган үгтэй хирнээ мөн чанартаа яг жижиг дунд бизнес эрхэлж буй ажлын байраа хадгалах, бизнесээ өргөжүүлэх жинхэнэ эзэддээ очихгүй байна гэдгийг тухайн иргэн ОНЦОЛЖ байлаа. Банкны бусад төрлийн бизнесийн зээлд хамрагдахад хүү нь маш өндөр жилийн 10.5 хувийн хүүтэй байгаа нь иргэдэд таатай биш бөгөөд зээлдэгчдэд дарамт учруулж байгаад бухимдаж байгаагаа илэрхийллээ. Азид хөгжлөөрөө богино хугацаанд цойлсон Солонгос, Япон зэрэг улс орнуудад газрыг нь үнэгүй өгч, хөнгөлттэй зээл урт хугацаатай олгож, татвараас чөлөөлдөг. Ийм нөхцөлд ажил бизнес эрхлэхэд таатай орчин бүрдэж, улс орны эдийн засаг үүнийг дагаад сайжирдаг болохыг тэрээр хэллээ.
Жижиг дунд үйлдвэр, бизнес эрхэлдэгчдэд банк өндөр босготой шаардлага тавьж, яг үнэндээ хөрсөндөө буухгүй байгаа нь жирийн иргэдийн цөхрөнгөө барсан ярианаас ХОЁР ИХ НАЯД ТӨГРӨГ нүдээ олохгүй байгааг харуулж байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин