С.Эрдэнэ: Ерөнхийлөгч Х.Баттулга БИД хоёрын дунд ҮЛ ОЙЛГОЛЦОЛ үүссэн
Ярилцлага
/
2021-03-25

АН-ын даргын сонгууль  4*11 уулзалтад  Ардчилсан намын дарга С.Эрдэнэ мэдэгдэл хийлээ

Би энд хариуцлагатай мэдэгдэл хийе гэж ирсэн. Өнөөдрийг  хүртэл  Ардчилсан намын дотоод асуудал, хуваагдал  Ардчилсан намын зөрчил, маргалдааны эх үүсвэр хаана байгаа вэ... гэдэг тал би байр сууриа илэрхийлж байгаагүй. Харин өнөөдрийг хүртэл янз бүрийн хэл ам, хэрүүл, гүтгэлэг, харлуулалтын гол бай болж эхэлсэн. Харин би тэр болтол тайлбар хийж ирээгүй. Өнөөдөр энэ асуудал дээр цэг тавьж холбогдох гол баримтуудыг гаргаж албан ёсоор намын гишүүд, олон түмэндээ нээлттэй асуудлаар ярья гэж зорьсон юм. Өнөөдөр Монголд  хууль шүүхийн байгууллагыг Улс төрийн зорилгоор  ашиглах хууль шүүх, прокуророор айлгадаг, дарамталдаг тэднийг ярьдаг хонгилоор чирдэг энэ үйл явдал өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа.

Би өөрөө тэр хонгилынх нь чирүүлж байгаа хүний нэг  би өөрөө байгаа.  Ер нь бол 2017 онд Монгол улсын Ерөнхийлөгчийг сонгосон тэр сонгуулийн үйл ажиллагааны дараагаас эхлэн Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Ардчилсан намын даргын хувьд бид хоёрын дунд үл ойлголцол үүссэн. Намын байр суурь үйл ажиллагааны хувьд бид хоёрын хувьд нэгдмэл байх бололцоо үүсээгүй ээ. Ер нь бол сонгогдсон өдрөөс эхлээд өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгын байр суурь ер нь бол шууд эх орны эрх ашиг гэхээсээ илүү өөрийн эрх ашгийн асуудлыг нэгдүгээрт тавьсан ийм алхмуудыг хийж эхэлсэн. Ийм нөхцөл байдлаас шалтгаалж бид хоёрын хооронд зөрчил үүсч эхэлсэн. Энийг бас өнөөдөр хэлмээр байгаа юм. 2017 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж байхад Х.Баттулга хүний хувьд Ардчилсан нам бүх талаар дэмжиж Ардчилсан намын даргын хувьд өөрөөсөө шалтгаалах үйлдлийг хийж энэ хүнийг Монгол улсын Ерөнхийлөгч болгохын төлөө хичээж ажилласан. Хоёргүй сэтгэлээр ажиллаж үүний үр дүнд Ерөнхийлөгчөөр сонгогдсон.

 Харамсалтай нь сонгогдсон цаг мөчөөс эхлээд өөрийг нь дэвшүүлж, төрийн өндөрлөгч хүргэж, өөрийг нь бүх талаараа дэмжиж байсан Ардчилсан нам түүний мянга, мянган гишүүдийн итгэл найдвар, хүсэл тэмүүллийг уландаа гишгэж эхэлсэн. Энэ бол үнэхээр хариуцлагагүй басан. 2017 онд М.Энхболдтой өрсөлдөж байх хугацаанд энэ хүний ярьж байсан маш олон амлалт өнөөдөр талаар болсон. Оффшорчид дансанд байгаа олон тэрбум долларыг оруулж ирж  Монголын өрийг цайруулна гэдэг асуудал худлаа болсон. Тэр үед намын даргын хувьд намын удирдлагын хамт энэ хүнд нэр дэвшиж байхад нь захиа даалгавар өгч байсан. Тэр захиа даалгаврууд бүгд хэрэгжээгүй. Өнөөдрийг хүртэл дөрвөн жилийн хугацаанд Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэг хүн бол Монгол улсад хэрэгтэй нэг ч зүйл хийгээгүй. Өнөөдөр үндсэндээ та бүгд мэдэж байгаа. Ганцхан гялтайх зүйлгүй зээлтэй байсан иргэдийн зээлийг тэглэх арга хэмжээг хийсэн энэ нь бас хууль бусаар хийсэн. Салхидын мөнгөний ордыг төрд авах замаар тэндээс орж ирсэн тодорхой мөнгөний эх үүсвэрийг зөвхөн зээлтэй байгаа ахмадуудад ахмадын зээлийг тэглээд бусад ахмадуудыг ялгаварлан гадуурхаж үлдээсэн. Би өөрөө олон жил ахмадын нийгмийн хамгааллын байгууллагад ажилласан хүний хувьд ахмадын нийгмийн хамгааллын асуудлыг ижил төвшинд авч үзэх ёстой байсан. Өнөөдөр маш олон асуудлыг нээж нээлттэй байлгаж болно.

Энэ бүх байдлаас болоод 2017,2018 онд бид хоёрын хооронд үл ойлголцол нэлээд үүссэн

2017 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газарт хариуцлага тооцож тэр тухайн үеийн засгийн газар, Төрийн бодлогын алдаатай бодлогыг шүүмжилж тэр бүгдэд хамтарч ажиллаж тэр байтугай шударга гишүүдтэй хамтарч Ж.Эрдэнэбатын Засгийн газарт хариуцлага тооцож байсан. Дараа нь жижиг дунд үйлдвэрийн санхүүгийн  асуудал мөн олон олон хүн амины хэрэг төсөв мөнгө санхүүтэй холбоотой асуудлуудыг ил болгож мөн тухайн үеийн У.Хүрэлсүхийн Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг гаргаж тавьсан. Мөн л тухайн үеийн эрх баригч, тухайн үеийн шударга гишүүдтэй хамтарч энэ асуудлыг тавьж байсан.  Харамсалтай нь манай намаас гурван урвагч тухайн үед Ардчилсан намыг зөвлөлийн шийдвэрийг эсэргүүцэж гурван хүн эсрэг санал өгсөн. Энэ гурван хүнийг бэлдэж зохион байгуулалттайгаар эсрэг санал өгүүлсэн хүн бол одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга. би Х.Баттулгын үгэнд хэд хэдэн удаа орсон, өөрт нь энэ асуудлаар танилцуулсан ийм мэдээлэл байгаа гэдгийг өөрт нь хэлсэн. Тэгээд шууд үгүйсгэж байсан. Гэвч үр дүн нь  бид нарын мэдэж байгаа үр дүн гарсан. Тухайн үед Ардчилсан нам энэ асуудлыг тавьж чадсан бол өнөөдөр улс төрийн нөхцөл байдал өөр байх байсан. Харамсалтай нь энэ алхахыг зориуд унагаж, Ардчилсан намын нэр хүндийг унагааж уландаа гишгэж, Ардчилсан намыг сүр сүлдгүй хүчин болгохын эхний алхмыг Ерөнхийлөгч өөрөө тавьсан.  

Энэ цаг мөчөөс эхлэн бид хоёрын үл ойлголцол илүү хүндэрсэн. Удаа дараа хэлсэн.  Сүүлийн дөрвөн жил ний нуугүй хэлэхэд манан гэх Ардын нам, Ардчилсан намын удирдлагыг үндсэндээ Х.Баттулга гэдэг хүн даргалж эхэлсэн. Шулуухан хэлэхэд хамгийн сүүлд У.Хүрэлсүх чуулган дээр хийсэн мэдэгдэл бол бодит үнэнийг хэлсэн. Би баярлаж байгаа. Яагаад гэвэл У.Хүрэлсүх бодит үнэнийг хэлсэн. Бодит үнэнийг хэлж өөрийн биеэр албан тушаалаас татан буугдсан.

Надаас ухаад ямар ч авилга  хээл хахуулийн зүйл гарахгүй 

Надад хоёр зүйл ангиар эрүү  үүсгэж дарамтлах гэж оролдсон . Би өнөөдөр жил тойрон эрүүдэн шүүлтийн бай болж байгаа. Улс төрийн зорилгоор, ял оноох зорилгоор эрүүдэн шүүлт над дээр хэрэглэсэн. Миний эргэн тойронд байгаа хүмүүсийг барьж хорьж удаа дараа занал хийсэн. Дөрвөн сард гурван жилийн өмнө дампуурсан капитал банкны асуудал. Би 2016 онд хүн амын хөгжлийн байгууллагын сайдын ажлаа хариуцлагатайгаар өгөөд явсан. Намайг ажлаа өгөхөд нэг ч банканд зөрчил үүсээгүй байсан, ямар ч хөрөнгийн асуудал байгаагүй. Бүхэл бүтэн үндэсний хэмжээний намын даргын хувьд намайг гүтгэж, гүжирдэж ор үндэсгүй хэрэгт холбогдуулж чадаж байгаа юм чинь жирийн иргэдийг юу ч биш юм байна. 

Ерөнхийлөгч болон түүний гар хөл болсон Ц.Туваан мэтийн нөхдүүдийн увайгүй төрийн бус үйлдлийг би 2020 оны хоёр сарын 17 хүртэл  тэвчсэн.

Тэгээд надад дахиад дархан гурил тэжээлийн сангийн Хүрэлбаатартай холбоотой зохиомол хэргийг үүсгэж намайг яллагчаар татсан. Энэ Эрдэнээ гуай их том байна гээд яг тэр хүний хэлсний гурван өдрийн өмнө буцаагаад  Нийслэлийн прокурор Ц.Насанбатынг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг Нийслэлийн ерөнхий прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Нямдорж хэрэгсэхгүй болгоод буцаагаад сэргээж байгаа юм.  Монголд хууль, шударга ёс байна уу... өнөөдөр хэн нэгэн эрх мэдэлтний дохио зангаар өнөөдөр Монголын хууль яригдаж байна. Энэ бол зүгээр жишээ. Монгол улсад хэн үнэний төлөө явсан, хэн  Ардчиллын төлөө явсан нь, хэн шударга ёсны төлөө явсан нь түүх, цаг хугацаа харуулна гэдэгт эргэлзэхгүй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.43.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.