УОК-ын шийдвэрийг шадар сайд С.Амарсайхан танилцууллаа
Ярилцлага
/
2021-03-27

Шадар сайд С.Амарсайхан:  Аймаг орон нутагт халдварын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан улсын комиссын гаргасан шийдвэрүүдийг танилцуулая.

УБ-аас орон нутагруу зорчих зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр, эмнэлэгийн хэрэгсэл, хүнс шатахуун, өвс тэжээлээс бусад хөдөлгөөнийг бүрэн хориглолоо.

Халдварын тархалт өндөр Өмнөговь, Дорноговь,  эрсдэл нэмэгдэж байгаа Дархан –Уул, Архангай, Завхан, Хөвсгөл, Хэнтий, Увс аймгуудыг  3-р сарын 28 –ны өдрийн 06 цагаас 4 сарын 11-ны өдрийн 06 цаг хүртэлх хугацаанд улаан түвшинд шилжүүлэх шийдвэр гаргалаа.

Эрсдэл цааш  буурахгүй халдварын тоо өссөн тохиолдолд 4 сарын 5-наас эхлэн хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргалаа.

4-р сарын 5-наас хөл хорио тогтоосон тохиодолд вакцинжуулалтыг эрчимжүүлнэ. Төлөвлөгөө ёсоор 4 сарын 2 нд нэмэлт вакцинууд орж ирнэ гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.70.11)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.