УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр ВАКЦИНЫ АСУУДЛААР Засгийн газраас мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа дараах байр суурийг илэрхийллээ. Дандаа л буцалтгүй тусламжаар ирсэн вакцинууд байна. “Монгол Улсын Засгийн Газар төсөвтөө мөнгө суулган, яаралтай вакцин татан ав. Үргэлж гуйлгачин сэтгэхүйтэй явж болохгүй” гэж УИХ-ын дэд дарга С.Одонтуяа шүүмжлэв.
“Вакцинжуулалтын талаар иргэдэд очиж байгаа мэдээлэл маш муу байна. Иргэд за яах вэ нэг төрийн албан хаагчид байгууллагынх нь хүмүүс астразенекаг нь байгууллагаараа тариулчих юм байна гэсэн ойлголттой. Бусад нь яах нь ямар ч тодорхойгүй. Аж ахуйн нэгжүүд яах юм бизнесийн байгууллага яах юм мэдээллийг маш тодорхой өгмөөр байна. Энэ алга байна хувийн хэвшлийнхэн ялангуяа энэ чиглэлд оролцох юм бол зүгээр л нэг төр шахдаг ямар ч сонголтгүй байдлыг тулгадаг ийм бүдүүлэг байдлаасаа гарах хэрэгтэй. Засгийн газар татан авалт хийлээ л гээд байх юм. Тэр чинь дандаа л буцалтгүй тусламжаар ирсэн вакцинууд. Засгийн газар бол өмнө нь төсвөө гаргаад худалдаж авах хуваариа гаргаад ажилласан байх ёстой. Энэ дээр бол маш муу ажилласан. Тэгээд л нэг дандаа гуйлгачин сэтгэхүйгээр явдаг. Хандив өгөхийг хүлээгээд байдаг. Ингэж бид нар нэр нүүрээ барж болохгүй хэдхэн сая хүнээ дор нь вакцинжуулчих хэрэгтэй.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Вакцины татан авалтыг хүлээж авсан байдал нь бол хоёр сарын 22-нд бид нар Энэтхэг улсаас 150 мянган тун астразенека вакциныг авсан. Энэ бас буцалтгүй тусламжаар мөн Хятад улсаас 300 мянган тун синофарм вересел вакциныг авсан. Хоёрдугаар сарын 27-нд ОХУ-ын 10 мянган тун спутник вакцин гурван сарын 12-нд ковакс хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжний 114400 тун астразенека вакциныг авсан. Мөн файзер вакциныг өчигдөр буюу 24-нд 27450 тунг авсан. Ковакс хөтөлбөрийн хүрээнд 600 мянган иргэнийг дархлаажуулах буюу 1.2 сая тун вакциныг үе шаттайгаар үнэ төлбөргүйгээр олгох ёстой. Бид нар нэмэлт эх үүсвэр бий болгох чиглэлээр эрчимтэй ажиллаж байгаа. 1.5 сая тун вакциныг файзер компаниас нэг сая тун вакциныг спутник компаниас 900 мянган тун вакциныг синофарм компаниас арилжааны шугамаар авахаар яриа хэлцлийг явуулж байгаа. Хоёр хөрштэйгөө бол үндсэндээ тохирсон. Спутник вакцин бол дөрвөн сарын эхээр гээд хугацаагаа яг тогтоогоогүй. Хятадын синофарм компанийн 900 мянган тун вакциныг бол гурав хуваагаад дөрвөн сарын хоёронд эхний 300 мянган тун нь ирэхээр байгаа.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин