ГХЯ: Эх орондоо ирэх хүсэлт гаргасан 8000 гаруй иргэн бий‼
"Хилийн чанадад 200.000 гаруй Монголчууд сурч, ажиллаж, амьдарч байна. Гэтэл энэ хүмүүст туслах төсөв ₮224 сая байгаа нь хэтэрхий бага" гэж УИХ-ын гишүүн Т.Доржханд хэлэв. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "яаралтай эх орондоо ирэх хүсэлт гаргасан 4000 орчим иргэдийг 3, 4, 5 сард хуваарилан бүгдийг авна" гэж хариуллаа.
Коронавирус буюу "covid-19" цар тахал
Т.Доржханд: Монгол улсын үндсэн хуулийн 19-р зүйлийн хоёр дахь хэсэгт онц болон дайны байдал зарласан тохиолдолд үндсэн хууль үндсэн хуульд заасан хүний эрхийг гагцхүү хуулиар хязгаарлаж болно гэсэн. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал гэдэг бол онц байдал биш дайны байдал биш. Хууль тогтоогч улмаар Засгийн газар иргэдийн үндсэн хуульд заасан эх орондоо буцаж ирэх эрхийг хязгаарлах үндэслэл байхгүй. Ийм болохоор иргэдээ татан авах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Бодитой ажил хийх хэрэгтэй одоо бол онгоцны нислэг үйлдлээ ажил хийгдэж байна гэж тайлбарлаж байх шиг байна. Гэхдээ төсөв нь бага байна Батцэцэг сайд аа. 224 сая чинь бага байна эх үүсвэрээ төсвийн тодотголдоо тусгадаг юм уу. Аль эсвэл 10 их наядын эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөртөө тусгадаг юм уу ийм байдлаар хандах хэрэгтэй. Тэнд чинь Монгол улсын иргэд байгаа шүү дээ. Гадаад хэргийн сайд нь энэ чиглэлээр тодорхой шаардлага тавиад бид нараас дэмжлэг аваад явмаар байна. Хилийн чанадад суугаа Монголчуудын тал дээр миний зүгээс анхаарах гурван асуудал байна. 200 гаруй мянган Монголчууд гэдэг нийт Монголчуудын зургаагаас долоон хувь байна. Диасфоро гэж бид нар ярьдаг энэ хүмүүсийн хүчийг авч хөгжлийнхөө бодлогыг тодорхойлох хэрэгжилтээ хангаад явах нь тодорхой. Тийм болохоор жаахан тоонуудаа анзаараач гэж хэлмээр байх юм. Тухайлбал 2019 онд дэлхийн банк вальютын сангийн тооцоогоор Монгол улсад гаднаас Монголчуудын шилжүүлсэн мөнгө бол 561 сая ам доллар байна гэж байна. Энэ мөнгө бол одоогийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний дөрвөн хувь байна. Энэ дүн бол 2004 онд дотоодын нийт бүтээгдэхүүний бүр 10 хүртэлх хувь байсан. Өнөөдрийн дөрвөн хувь гэдэг чинь уул уурхай чинь дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь байдаг. Тэгэхээр их тоймтой ярьж байгаа биз. Нөгөө гэр бүлээ тэжээх гээд гадна дотно ажиллаж байгаа хөгжиж эдийн засгийн онцлог нь энэ. Маш олон Монголчууд эдийн засагтаа хувь нэмэр оруулдаг. Тэдгээр хүмүүсийн эрх ашиг асуудлыг ярих болохоор бид нар ярихгүй байна. Өөрсдийнхөө асуудлыг яриад байна. Бүтэн жилийн тэд нарын зовлонг өнөөдөр амсаад энийгээ эндээ асуудал болгож яриад байгаа нь шударга биш байна.
Б.Батцэцэг: Таны асуулга бол нэг сарын 21-нд тавигдсан асуулга. Тэрнээс хойш нислэгийн тоо нэлээд нэмэгдсэн. Тэр үед сард зургаагаас найман удаагийн нислэг хийж байсан бол одоо сард доод тал нь 12 удаагийн нислэг хийж байгаа. Ирэх хүсэлтээ илэрхийлсэн 8000 гаруй иргэн байгаа. Тэрний 4700 нь яаралтай эх орондоо ирье гэсэн. Ихэнх нь мэдээж Солонгос улсаас ирэх иргэд байгаа. Энэ 4000 иргэдээ бид яг одоо гурав дөрөв таван сард хуваарилаад бүгдийг нь авахаар нислэгийнхээ тоог Улсын онцгой комисст саналаа гаргасны дагуу нислэгийн тоо 12-оос доошгүй удаагаар зохион байгуулагдахад бид нар таван сарын нэгэн гэхэд яаралтай ирэх иргэдээ бүгдийн авахаар тооцож гаргасан. Таны асуулгын дагуу бид нар тодорхой ажлуудыг бид нар зохион байгуулсан гэж үзэж байгаа. Гадаадад байгаа иргэдээ вакцинжуулах асуудлаар бид нар бүх дипомат төлөөлөгчийн газрууд дамжуулаад бүх улс оронд тавьчихсан байгаа. Манай Монгол иргэдийг вакцинжуулалтад хамруулж өгөөч гээд. Солонгост бол 42000 Монгол иргэн байгаа сая бүтэн жилийн хугацаанд 200-гаад мянган Монгол иргэн байсан 30 гаруй нь эх орондоо эргээд ирсэн. Одоо бид нарт бүртгэгдсэн тоо нь 172000 Монгол иргэн байгаа. Эндээс 42000 Солонгос улсад 30-аад мянга нь Америкт байгаа энэ хоёр улсад гадаадын иргэдийг үнэ төлбөргүй вакцинд хамруулна гэсэн. Бид нар ярьж хугацааг нь наашлуулан аль болох ойрын хугацаанд хийлгэхийн төлөө Гадаад харилцааны яам байнга ажиллаж байгаа. Бид нар ийм төлөвлөгөө боловсруулаад ажиллаж байгаа. Иргэдэд туслах сангийн хувьд бол мэдэж төсөвлөсөн мөнгө бол юунд ч хүрэхгүй өнгөрсөн жил бүгдийг нь зарцуулаад дуусчихсан 200 хэдэн сая төгрөгөө. Дээрээс нь бид нар жилийн хугацаанд мянга шахуу иргэдийг 3.5 тэрбум төгрөг олон улсын байгууллагуудаас гаргуулж эх оронд нь авчирсан. Улсын онцгой комисс дээр иргэдээс хандив цугласан мөнгөнөөс 300 сая төгрөгийг иргэдэд туслах сан руу өгсөн. Энэ мөнгийг талаас ихийг зарцуулсан байгаа. Одоо бол 100 гаран сая төгрөг байгаа. Иргэдэд туслах санд байнгын өргөдөл гомдол ирж байгаа. Одоо бол энд тэнд үлдсэн улсууд нэлээн мөнгө төгрөгийн гачигдалтай ар гэрийн боломжгүй өвчинтэй зовлонтой осол аваарт орсон харгалзаж үзэх шалтгаантай иргэд өргөдлөө өгч байгаа. Сүүлийн хоёр сар нислэгийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор гадаадад байгаа иргэдийн бухимдал бол харьцангуй буурсан. Гадаад харилцааны яам шинэчилсэн веб сайтан дээрээ шинэ цонх үүсгэж гадаадад байгаа иргэдийн санал хүсэлтийг байнга авч асуултад нь байнга хариулж долоо хоног болгон тойм мэдээ бэлтгэж явуулж байгаа. Төрийн бус байгууллагуудтай нь бид нар байнга уулзаж байгаа төрийн бус байгууллагууд нь нэгдээд хилийн чанад дахь Монголчуудын холбоо гэдэг төрийн бус байгууллага манай яамтай консулын газартай нягт хамтарч ажиллаж Элчин сайдын яаман дээр ирэхгүй байгаа мэдээллүүдийг өгөх ядарсан зүдэрсэн иргэддээ туслах ажилд давхар оролцоод явж байгаа. Иргэдэд туслах сангийн мэдээллийг шилэн болгосон. Хоёр сарын өмнөөс манай яамны веб сайтан дээр консул.мн сайтан дээр маш дэлгэрэнгүй 19 20 21 оны иргэдэд туслах сангаас олгогдсон мөнгө нь байгаа.
Т.Доржханд: 122 мянган иргэдийн 72.3 хувь нь бол 15-44 насны буюу хөдөлмөрийн идэвхтэй насны иргэд байна. Эдгээр иргэдийн 46.7 хувь нь суралцах зорилгоор гадаад байна. 29.4 хувь нь бол хөдөлмөрийн гэрээгээр 11.9 хувь нь гэр бүлийн шалтгаанаар амьдарч байна. Эдгээр хүмүүсийн оролцоог нь хангах чиглэлээр бид нар анхаарах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн сонгуульд бид нар аль болох цахимаар энэ хүмүүсийн оролцоог нь хангаад явах боломжийг нь нээж өгөх хэрэгтэй. Шинэ Засгийн газар бол нээх боломжтой гэдгээ зарласан. Тийм болохоор Засгийн газар Батцэцэг сайд цаашаа уламжлаад энэ хүмүүсийн эрхийг нь хангаж өгөөрэй. Эцэст нь гадаадынхаа иргэдийн талаар Гадаад яаман дээр консулын газар гэж байх шиг байна. Цаашаа хөгжиж байгаа эдийн засагтай ийм орнуудын хувьд Засгийн газрын бүтэц нэгж байх ёстой. Энэ бол ерөнхий сайдын доороо байвал зүйтэй гэсэн ийм санал байна. Эцэст нь гээд хэлэхэд хөгжье гэж бодож байгаа бол хөгжлийн үндсэн хүчин зүйл нь Монгол хүн байдаг. Монгол хүн гэдэг чинь мэдлэгтэй туршлагатай дадлагатай дэлхийн 200 улс дээр 7.5 тэрбум хүний зах зээл дээр гараад ажиллаад үзсэн туршлагатай. Энэ хүмүүс чинь бидний баялаг юм. Энийгээ төр одоо л хамгаалахгүй энэ хүнд хэцүү үед хамгаалахгүй юм бол эргээд энийгээ татаж авахад хэцүү шүү. Тийм болохоор анхаарч ажиллаарай гэж хүсье.
-
11 цаг 45 мин
-
11 цаг 56 мин
-
17 цаг 39 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин