Н.Алтанхуяг: Д.Ганзориг гэдэг хүний хандлагаар Зэвсэгт хүчин өөдлөхгүй юм байна
Ярилцлага
/
2021-04-06

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо цэргийн албан дахь хүний эрхийн асуудлаар хуралдаанаар  УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэлж асуулт дэвшүүллээ

Батлан хамгаалахын яаманд нэг утас ажиллаад хэрэг болохгүй. Бид нэг удаагийн хурал шоу хийгээд өнгөрөөмөөргүй байна. Өмнө нь хэн ямар хэрэг хийгээд ямар шийтгэл авсныг нь нийтэд ил болгох хэрэгтэй. Тэгээд тэр офицер хүн зодож алахад зэвсэгт хүчний байр сав, мөнгө санхүү ямар хамаатай юм. "Д.Ганзориг гэдэг хүний хандлагаар бол зэвсэгт хүчин өөдлөхгүй юм байна. Ганц удаа хуралдаад өнгөрөх биш анхаарал тавиад ажилламаар байна. Батлан хамгаалах юм уу Жанжин штабын бүлэглэл дээр утас ажлаад нэмэргүй. Ажлын хэсэг байгуулна, сэтгэл зүй ч ажиллана гээд яах вэ? Гэмтэл учруулж, хүн хөнөөсөн хүмүүст ямар хариуцлага хүлээлгэсэн юм бэ? Хохирогчид олон байгаа. Өмнө нь хэнийг ямар байдалтай болгосон хүмүүст ямар шийтгэл оногдуулсан юм бэ гэдгийг ил болгох хэрэгтэй. Бага дарга хүн зодоход байшин, мөнгө ямар хэрэгтэй юм бэ?" гэдгийг тодруулав. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.31.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.