П.Анужин: Та нарын хувьд тэр хүүхэд АХЛАГЧ байж болох ч ээждээ хэзээ ч эргэж ирэхгүй ХҮҮ шүү
Ярилцлага
/
2021-04-06

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо цэргийн албан дахь хүний эрхийн асуудлаар хуралдаанаар УИХ-ын гишүүн П.Анужин үг хэллээ

Д.Ганзориг даргаа би маш их харамсаж байна. Таван жилийн ахлагчийн албан тушаалын цалин амлачхаад тэр нь өнөөдөр хэдэн төгрөг вэ гэдгийг хэлж чадахгүй байна гэдэг нь та нарын хандлага шүү. Маш их харамсаж байна . Ийм байж болохгүй. Та нарын тогтоосноор тэр хүүхэд Ахлагч байж болно. Гэхдээ тэр хүүхэд бол хэзээ ч ээждээ эргэж ирэхгүй хүү шүү. Та нар мөнгөн дүнгээ ядаж мэд. Мөнгөн дүнгээ мэдсэн бол та нар ийм юм ярихгүй л дээ. Хариу мэдэгдэл хийхдээ нэг ч бодлогын өгүүлбэр яриагүй. Та нар ард түмнээ элэглэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.22.184)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.