-Урт нэртэй хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор Засгийн газрыг шүүхэд өгсөн юу болж байна?
-Өнөөдөр Монгол Улсад үлдсэн 34 хувийн ойн сан усны сан газрууд тэр дотроо ойн сан нь нийт газар нутгийнхаа найман хувьдаа хүрэхгүй. Гадна дотнын хариуцлагатай хариуцлагагүй уул уурхайгаас болж Монгол орны байгаль яаж сүйрч байгаа билээ. Гол мөрөн ойн санг хамгаалах хууль гэдэг чинь гол мөрний усан сан бүхий хамгаалалтын бүс ойн сангийн бүсэд ашигт малтмал ашиглахыг хориглоно. Монгол нуурыг хамгаалах дээр ажилладаг байгууллагууд нэгдээд их хуралд өргөн бариулж 2009 онд батлагдсан хууль. Энэ хууль батлагдсанаараа 1782 тусгай зөвшөөрөл цуцлагдсан. Сайханбилэгийн Засгийн газар 2015 онд битүүний өдөр энэ хуулийн дагаж мөрдөх журамд нь өөрчлөлт оруулаад 500-5000 метр байсан яагаад гэхээр гол урсаж байлаа гэхэд хагас кмын зайтай уул уурхай байна гэж байтал 500 метр дотор нь дахиад ойн сан ороод ирвэл хойшилдог хууль байлаа. Сайханбилэгийн Засгийн газар 50 метр лүү оруулаад усны хуультай зэрэгцүүлээд аваад ирсэн. Голын эргээс 50 метр гэдэг чинь голынхоо сав газрыг ухчихаж байгаа юм. Тухайн үедээ заалдаж заргалдаж байгаад дээд шүүхэд очоод Засгийн газар гол мөрөн ой сангийн хуулийг хэрэгжүүлээгүй байна. Энэ хуулийг хэрэгжүүл гэдэг дээд шүүхийн тогтоол гараад үе үеийн Засгийн газар Сү.Батболд Алтанхуяг Сайханбилэг Хүрэлсүх одоо Оюун-Эрдэнэ сайд дээр ирчихлээ. Өнөөдөр Монголын газар нутаг дээр хэчнээн их наяд төгрөгийн хохирол учирсан бэ гэдэг дээр нөхөн сэргээлтийн үнэлгээний компаниудтай хамтраад Засгийн газраас нэг тэрбум төгрөг гаргаад үнэлгээ тогтоолгоход гурван их наяд төгрөгийн байгальд сүйдсэн гэж тухайн үед нэлээн хэдэн жилийн өмнө гарч ирсэн. Мөнгө нь явсаар байгаад Засаг төр нь алийг нь ч гаргахгүй явсаар байгаад өнөөдөр шүүх дээр 1164451800000 төгрөг болсон. Гурван их наяд буусаар байгаад 1 их наяд болчихсон. Энэ талаар мөнгөө гаргаад энэ компаниудын хийсэн үйл ажиллагааг байгаль орчны нөхөн сэргээлтээ буцааж хийлгээч гэдэг шаардлага байгаа юм. Ирээдүй хойчдоо уух ус гишгэх газраа бүтэн авч үлдэх гээд байна. Усгүй болчихсон бэлчээргүй болчихсон нутгийн малчид дүрвэдэг асуудал ихсээд байна. Байгаль нь сүйдчихсэн бэлчээргүй усгүй болсон улсууд хаачих юм. Улаанбаатар луу л чихэж байгаа. Анхан шатны шүүх дээр буцаасан байсан давж заалдаад нийслэлийн шүүх дээр шударга авч үлдсэн. 1.1 их наяд гэхээр хол сонсогдож байж магадгүй. Өвөг дээдсээс уламжилж авч үлдээд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа газар нутгаа авч үлдэхэд энэ мөнгө юу ч биш. Сая коронагаар 5.1 их наяд төгрөг үрчихлээ гэж яригдаад байна. Ядаж урд хойно эмнэлэг барьчхаагүй л байхад тэр мөнгө алга болчихсон. Тэр олон сая төгрөгийн эмчилгээндээ алга болсон юм байлгүй. Хажууд нь 1.1 тэрнээс бараг тав дахин бага үнэ байна. Зөвхөн 138 аж ахуйн нэгж байгаль орчинд хохирол учруулсан дээр заалдаад байгаа юм.
-Та олон жил байгаль орчныхоо төлөө хүчтэй тэмцэж жагсаал цуглаан хийж баригдаж хоригдож хараалгаж зүхүүлж заримдаа магтуулж сайшаалгаж үзсэн. Таныг хамгийн гол тодорхойлох зүйл бол ноён уулыг авч үлдэхэд томоохон байр суурийг илэрхийлсэн. Ноён уулын шүүх хурал ялаад ухах боломжгүй болсон?
-Ноён уулын асуудал нийтдээ бараг 60 удаагийн шүүх хурал болсон. Захиргааны хэргийн шүүхээр 56 удаа хамгийн сүүлийнх нь сонгуулийн дараа долоон сарын наймны өдөр централ голд компани давж заалдаад тэрэн дээр дөрвөн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Хүрэлсүх сайдын Засгийн газар тэрийг дархан цаазтай бүс нутагт хамруулъя гээд тогтоол гарлаа. Гэсэн хэдий ч централ голд компани ноён уулын бүсээс гараагүй кэмпүүд хамгаалалтууд нь бүгд байгаа. Би энийг юу гэж хараад байна гэхээр засаг төрийн боломжит үеийг хараад байна уу тэр ганцхан алтнаасаа гадна архелогийн асар үнэт олдвор байгаа. Хүннүгийн үеийн язгууртнуудын хаад ноёдын булш бунхан тэнд байна. Хэдэн тооно алттай зүйрлэшгүй. Энийг төрийн тусгай хамгаалалтад аваад бүр цаашлаад юнескод дэлхийн соёлын өвд бүртгүүлж байж бид санаа амарна. Ноёл уулын шүүх захиргааны хэргийн шүүх дээр болж байхад 300 гаран Европын бөө цуглачихсан манай Монголчуудаас илүү Монголын ноён уулыг аваръя гээд бичсэн юнескогийн гадаа давхар жагсаал болж байсан. Монголоос халиад явсан дэлхийн хэмжээний асуудал төрт ёс үүссэн улс болгонд хамааралтай.
-Монгол улсын Засгийн газраас Хүрэлсүх ерөнхий сайд байхад байгалийг сүйтгэсэн тусгай зөвшөөрлүүдийг цуцалъя хууль бус уул уурхайтай тэмцэнэ гэсэн?
-Архангай аймгийн орхоны эхээс авхуулаад зөндөө явсан. Бид нар тв8 телевизтэй дагуулж яваад газар дээрээс сурвалжилга хийгээд тухайн үед нь нэлээн юм болсон. Хүрэлсүх сайдын үед нэлээн хэдэн бичил уурхайг хаагаад тэр зайлуулсан нөхдүүд ахиад сэргээд эхэлсэн байна. Ахиад том компаниуд шинэ газар ухаад эхэлсэн байна. Тэр нь өөрөө мөнх цэвдэгтэй газар усны жинхэнэ эх. Орон нутгаас хүмүүс зөндөө холбогдож байна уурхайнууд цэцэглээд эхэллээ та нар ирээч гэж. Бид нар очих боломж байхгүй корона гээд орон нутаг руу нь оруулах ч үгүй.
-Хүрэлсүх сайд Засгийн газрын тэргүүн байхдаа тогтоол гаргаад мөрдүүлж сүр дуулиантай эхлүүлж байсан. Гэтэл улсын дээд шүүх дээр тэр цуцлагдсан уурхайнуудын зөвшөөрөл буцаад сэргээд ирсэн. Засгийн газрын тогтоолын улсын дээд шүүх нь өөрөө хүчингүй болгочихсон?
-Жил гарангийн өмнө корона дэлгэрээд Хүрэлсүх сайдтай бид нар бүгд орж уулзсан. Гол мөрөн ойн сангийн удирдах зөвлөлийн дарга Батсайхан хөдөлгөөний тэргүүн Мөнхбаяр урт нэртэй хууль рафтарт бичсэн Дашдэмбэрэл гэж байгаль орчны хуульч бид дөрөв Хүрэлсүх сайдтай орж уулзсан. Хуулийнхаа хэрэгжилтийг хуучин хэвэнд нь аваачихгүй бол уул уурхайн компаниуд Засгийн газраас мөнгөө нэхнэ арга байхгүй. Хууль байж байсан бол лиценз олгогдохгүй. Гол мөрөн ой санг хамгаалах хууль байж байсан бол гол дээр алт ухахгүй ой дээр алт ухахгүй. Энэ хуулийг хэрэгжүүлээгүйгээс болж үе үеийн Засгийн газар асуудалд ордог. Өнөөдрийн Оюун-Эрдэнэ сайдын Засгийн газар энэ хуулийг нэг хараач. Эзэн биегүй болчихсон ухаад хаясан газрыг хэн нөхөн сэргээх юм. Алтыг нь авсан нөхдүүд хаяад явчхаж байна.
-Яг горимынх нь дагуу уул уурхайн нөхөн сэргээлтийг хийчихсэн аж ахуйн нэгж компани байсан уу?
-Байсан байсан. Тухайн үедээ заамрын хөндийг үндсээр нь эргүүлчихсэн байхад арай гайгүй юм хийж байсан компани бол Өргөн уул гэж компани байсан байх. Нэлээн ногоо тариад мод тарьчихсан нөгөө хэдийгээ бодвол болж байна гэж харж байсан. Сүүлд явж байхад Монпломэтынх нэлээн гайгүй хийсэн харагдаж байсан. Гэхдээ Монпломэнт туул голд трактор тавиад нэлээн самарсан. Нөхөн сэргээлт хийсэн газрууд байх нь байдаг. Гэхдээ байгаль эхийн бүтээсэн шимт хөрс нь хаана байх вэ чулуун хөрс нь хаана байх вэ ногоон хөрс нь хаана байх вэ. Тэрийг бүгдийг нь самраад хаячихсан хутгаад хаячихсан юмыг бүгдийг нь аваачаад булж байгаа юм. Ширгэсэн голыг яах юм яаж гаргаж ирэх юм. Хариуцлагатай уул уурхай гэж ярьдаг би бол байхгүй байх гэж боддог. Хариуцлагатай төр хариуцлагатай иргэд гэж байна.
-Хариуцлагатай уул уурхай хариуцлагатай төр иргэн гэж ярьдаг ч гэсэн нутгийн иргэд өөрсдөө ухуулчихдаг. Тухайлбал багийн дарга нь мотоцикл ч юм уу нэг өрөө байр авхуулчхаад?
-Наадуул чинь наадам болоход зургаан насных нь айргийн таван морийг байлчихна. Үзүүр түрүүний шөвгийн дөрвийн бөхийг нь байлчихна. Ерөөсөө наадмаар хийлгээд л ингэхэд лиценз олгосон байж байдаг. Зөвхөн тэр наадмын шагналын төлөө газар нутгаа юу ч үгүй самруулаад үлдсэн сум байна.
-Сая гурван сарын сүүлээр дэлхийн усны өдөр боллоо. Манай Байгаль орчны яам болон Усны газар гэж агентлагаас хүмүүсийн анхааралд орох зүйлийг хийж чадсангүй. Иргэд эсрэгээрээ манай суманд аймагт багт ийм алт ухаж ийм гол ширгэж байна гэдэг мэдээллийг өгч байна?
-Олон улсын өмнө гэрээ хэлэлцээр хийж конвенцэд нэгдчихээд өнөөдөр тэрнийхээ эсрэг юм хийгээд байгаа юм. Яагаад гэвэл Монгол Улс хуурай газрын төв цэвэр усны хагалбар газар. Сэлэнгэ мөрөн байгаль далайн далан хувийг бүрдүүлдэг. Байгаль далай дэлхий цэвэр усны 20 гаруй хувь болчихлоо. Янз янзын уурхайнуудын гаргасан янз янзын хольцтой болчихсон бор шаргал ус байгаль далайд цутгадаг. Байгаль далайд очоод буриад өвгөнтэй уулзсан Оросуудтай уулзсан. Байгаль далай яагаад ингэж бохирдов. Гэхэд тэд нар сүүлийн үед Сэлэнгэ мөрнийг дагасан Улаан Үүдээс авхуулаад баячууд их болсон том том хаусууд бариад тэд нартай холбож бодож байна. Хятадын том том хүлэмжүүд их хог хаягдал хаяж байна тэрнээс болж байна гэж үзэж байна. Сүүлийн 10 гаруй далайн нохой эрэг дээр гарч үхсэн гэсэн. Архи уугаад уснаас хутгаад уудаг байсан одоо тэгж чадахаа байсан гэсэн. Монголын Засгийн газар хариуцлагатай хариуцлагагүй уул уурхайгаас болж дэлхийн хүн төрөлхтний өмнө экотероризм хийгээд байна. Байгаль далай цаашаа яваад хойд мөсөн далай руу цутгаж байгаа Скандинавын орнууд ерөөсөө Монголын л усыг ууж байгаа. Зүүн тийшээ гарч байгаа хоёр том гол Онон Мөрөн Хэрлэн нийлээд номхон далай руу гараад явдаг. Монголоос гарч байгаа бүх ус дэлхийн хүн төрөлхтөн рүү л яваад байгаа юм. Тэгэхээр олон улсын усны өдөр манай зүгээс хамаагүй юм ярьж бүлтэрч барахааргүй.
-Та 2020 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүргээс нэр дэвшсэн. Хэрвээ сонгогдсон байсан бол ганцаардаж шахагдах байсан юм уу гэж хүлээж авч байгаа олон нийт. Таны нэр дэвшсэн та бидний эвслээс ганцхан төлөөл байгаа нь их хурлын гишүүн Ганбаатар. Ганбаатар гуай өлсгөлөн зарлаж оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон дубайн хэлэлцээртэй холбоотой. Одоо учир утгагүй өөр зүйл рүү сарниулаад байна?
-Монгол улсын төр ямар дампуурсны шинж тэмдэг харагдсан. Бид нар очсон Ганбаатар гишүүнээ хамгаалж хэд хоносон. Оюутолгой гэдэг ганцхан компанийн асуудал биш. Бид нарын үр хүүхэд ач зээ нарт л үлдэх юм. Монгол улс өнөөдөр эзэн улс байж баялагтаа эзэн биш болсон. Гаднын хөрөнгө оруулагч гэдэг нэртэй том кропарациуд Монгол улсад эзэн суусан. Ганцхан Монголчууд хэлээд байхгүй гаднын шинжээч экспертүүдийн дүгнэж байгаагаар зууны биш мянганы луйвар гэдгийг нотолчихсон. Нямбаатар сайд энэ дээр гарч ирж үгээ хэлсэн. Яригдаад байгаа нэхэмжлэлийг Нью-Йоркийн шүүхээс буцаагдсан Сү.Батболдын нэхэмжэлийг шалгаад буцаад шүүхэд гаргана гэсэн. Өлсгөлөнгийн үр дүн гарсан шүүх нэхэмжлэлийг буцааж явуулсан. Оюутолгойн гэрээн дээр оюутолгойг буцааж авах эсвэл луйврын гэрээг өөрчлөх 24 таван их хурлын гишүүд нэгдсэн ажлын хэсгээс гарчихсан явж байна. Би нэр дэвшээд гарсан бол дунд нь ороод эсэргүүцээд орилоод байхаас илүү системийг өөрчилье гэдэг дээр л байсан. Тогтолцоог өөрчилье гээд байна.
-Тэр тогтолцоог чинь өөрчилчихсөн үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад?
-Энийг бүх ард түмнээс хэлэлцээгүй. Үндсэн хууль бүх ард түмний санал асуулга дээр явдаг байх ёстой. 92 онд бүх аймаг сум баг хороо нэгдээд цуглаж ирээд үндсэн хуулийн өөрчлөлт хийлээ. Тухайн үед ардын их хурал улсын бага хурал гэж хоёр танхимтай улс төрийн товчооны 11 гишүүнтэй ийм л засаглалтай байлаа. Парламент 76 хүн гарч ирээд парламент засаглалтай болоод ерөнхийлөгч сонгодог болголоо. Ерэн хоёр онд тэгж чадсан юм уу. Бид 30-аад жил энүүгээр яваад юу хожсон юм. Баялагтаа эзэн байхаа байчихсан хууль хяналт нь хулгай луйвар болсон эрх баригчид нь баяжаад ард иргэд нь хоосордог. Нүхтийн аманд их тэнгэрийн аманд байгаа баяны хүүхэд зангиа зүүж байгаад хөдөө орон нутагт очоод намайг дэмжээрэй би сайхан болгоно гээд агаарын амлалт өгөөд гараад ирдэг. Жишээлбэл энэ тогтолцоог больё гээд байгаа юм. Хуучин бид нар хоёр танхимтай л байсан. Ардын их хурал улсын бага хурал гээд байнгын ажиллагаатай. Хоёр танхимтай ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэдэг дээр санал өгөөд их хуралд орж дотроос нь ард түмнээ уриалах нь зөв юм байна.
-Хоёр танхимтай болгохыг хэлэлцээд үндсэн хууль дээр угаасаа парламентын засаглал дээр явъя. Олонх нь цөөнхөө сонгодог байя цөөнх нь улс орноо удирдаад явдаг байя гэдэг зарчим дээр тогтоод үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө хэрэгжүүлээд эхэлсэн?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг жаран тавуулаа байхдаа хийчихлээ. Би энийг хууль бусаар хийсэн гэж үзээд байгаа юм. 92 он шиг бүх газар аймаг сум хороо дүүргээс төлөөлөгч гаргаж ирээгүй. Ерөөсөө намынхаа улсуудаар хэлэлцсэн байгаа. 65 суудал авсан нөхдүүд 60 тэрбумаар төрийн эрхийг авчээ гэдгээ хүлээн зөвшөөрөөд Миеэгомбын Энхболдыгоо буулгасан. Сандуйн Ганбаатарт ял өгүүлсэн. Энэ чинь их хурал парламент хууль бус гэдгийг нотолчихлоо. Хууль бус их хурал үндсэн хуульд гар дүрэх эрх байхгүй. Хууль бусаар төрийн эрхийг авчхаад дахиад үндсэн хуулийг өөрчилж болдог юм уу.
-Хууль бус гэж бид нар л яриад байгаа болохоос үнэхээр хууль бус юм байна та нар тар гэж үндсэн хуулийн цэцийн тогтоол ч гараагүй дээд шүүхийн тогтоол ч гараагүй. Их хурал нь ч хууль бус гэж үзээгүй?
-Энэ дээр бидний зүгээс олон иргэний хөдөлгөөнүүд нэгдээд гарын үсэг тамга тэмдгээ дараад бүх баримт материалтай нь үе үеийн Ардчилсан намын Ардын намыг хууль бусаар ингэж төрийн эрхийг авсан гэдгийг бид дээд шүүхэд гаргасан. Мэдэгдэл гаргасан. Дээд шүүх нь бид нар улс төрийн намыг бүртгэдэг болохоос эргүүлэн татдаг байгууллага биш гэсэн. Үндсэн хуулийн цэц рүү өгсөн бас байхгүй. Монголд өнөөдөр ямар ч хууль хэрэгжихгүй байгаа биз дээ. Хуулийг бүгдээрээ боловсруулж байгаа байгаль орчны хуулийн чиглэлийн улсууд улс төрийн эрүүгийн хуулийн чиглэлийнхэн маш олон улсууд сууж байгаад өчнөөн өдрийн юм болгож байж тэр олон жилийн сонгуулийн амлалт адаглаад Ардчилсан нам сая төгрөг өгнө Ардын нам нь сая 500 тараана гээд төрийн эрхийг хууль бусаар авах гэж амлалт өгч байна. Одоо улаан цайм тэгэхгүй ч араар нь зөндөө байгаа. Саяны сонгуулиар эвгүй юм батлагдсан. Царцааны нүүдэл гэж яриад хуульчилж өгсөн гэж би харж байгаа юм. Жишээлбэл Сүхбаатар дүүрэг 20 хороотой гурван мандаттай нэг дэвшигч нэг хороон дээр 200 ухуулагчтай байж болно гэж байгаа юм. Гурван хүн 600 ухуулагчтай 20 хороон дээр 12000 ухуулагч нэг намаас. Ухуулга хийж байгаа дээрээс нь шадар туслахууд байгаа энэ улсууд нь санал өгч болно. Царцаа чинь автоматаар хуульчлагдаад оччихсон юм чинь яах юм. Яг тийм дүр зургийг саяхан дөрөв тав хоногийн өмнө харлаа. Дамбадаржаад таван толгой түлшийн ажилчид бололтой тийшээ ажилчдаа нүүлгэн шилжүүлээд байх шиг байна. Таван толгой түлшийн захирал Ганбат гэж хүн байна. Сүхбаатар дүүргийн Ардын намын дарга байсан юм байна. Сүхбаатар дүүргээс Ардчилсан нам ерөнхийлөгчөөр нэр дэвших хүнийг ялуулах юм эртнээс хийж эхэлж байна. Хоёулаагийн яриад байгаа царцаа автоматаар тийшээ очиж байна. Түрүүлээд хаягийн шилжилт хийгдээд явчхаж байна. Шал өөр дүүргийн улсуудыг аваачаад сонгуулиас өмнө түлш байхгүй болно. Ямар ч байсан энэ ажилчид сонгуульд явах юм байна гэдэг ойлгомжтой болчхож байгаа юм. Хаяг нь Сүхбаатар дүүрэг рүү оччихсон улсууд тэнд санал өгөх юм байна. Баахан хүүхдүүдэд жаахан залуучууд охидууд 100 жилийн медаль 100 мянган төгрөг ч тараагаад байгаа юм уу. Дахиад ерөнхийлөгчийн сонгуулийн луйвар хийх гэж байгаа юм биш үү. Корона гэж хаацайлж байгаад өөрсдөө хэдэн мянгаараа бужигнаж байдаг. Бие даасан ч юм уу жижиг намын улсуудыг зайгаа бариарай гэж байгаад их хурлыг авлаа. Орон нутгийн сонгуулийг авлаа одоо ерөнхийлөгчийн сонгуулийг ахиад авах гэж байгаа юм биш үү гэдэг хардалт төрж байна. Хөдөө орон нутагт автобусаар нь ачиж яваад аваачаад өгүүлдэг. 20 оны сонгууль 16 оны сонгуулиар ч тэгсэн.
-Сэлэнгэд мод огтолж байсан хүнийг модоор цохиж байсан чинь харамсалтайгаар амиа хорлосон. Таныг дарамталснаас болоод амиа хорлосон гэж нийгэм ойлгоод байгаа?
-Хүн гэм буруутайг шүүх тогтоодог. Манай цуг явсан нөхөр харамсалтай нь ял авсан. Хуучин тэнсэн харгалзахтай байсан тэнсэнгийн хугацаа дуусаагүй байсан учраас хоёр жилийн ял авсан. Миний хувьд цуг шүүх хуралд орсон шүүхийн зүгээс амиа хорлоход хүргэх асуудал биш. Хэрэгсэхгүй болгоод торгуулсан. Хүний биед халдсан зөрчлийн хуулиар сая 600 мянган төгрөгөөр торгуулсан тэгээд энэ хэрэг дарагдсан. Өнөөдрийг хүртэл би тэр хүнийг амиа хорлосонд итгэхгүй байгаа. 50 гаран насны ах хүү тийм хүн биш. Өөрөө аж ахуйтай мал аж ахуй газар тариалан эрхэлдэг. Бид нар сүүлд нь гэр бүлийн хүнтэй нь уулзсан буяны ажилд нь ч оролцсон. Тэр хүн өөрийгөө хорлоогүй юм байна гадна дотнын нөхдүүд ингэчхэв үү дээ гэж би тухайн үедээ хардсан. Шүүхийн зүгээс жишээлбэл гарцаагүй амиа хорлоход хүргэсэн гэдэг нь үнэхээр надаас айж зугтаж байгаад ч юм уу би араас нь хөөж байгаад хадан дээрээс нисээд унасан ч юм уу иймэрхүү байвал гарцаагүй амиа хорлоход хүргэсэн гэнэ. Надтай уулзсанаас хойш гурав дөрөв хоногийн дараа болсон асуудал. Тухайн өдөр нь бичлэг тавиад намаараа талцаж ядаж байгаа улсууд ороод баахан талцсан. Энэ их хурлын гишүүдийг ороод нүдчихгүй энд мод огтолсон хүнийг нүддэг гээд баахан маргаан. Тухайн үед ноён уулын төлөө 60 гаруй удаа шүүхдээд арай гэж аваад байхад нутгийн иргэд өөрсдөө цахилгаан хөрөө барьчихсан мод огтлоод байж байсан. Энэ бичлэгийг чинь тавина шүү наад модоо ачаад яваарай нэгэнт огтолсон модыг буцаад наалтай биш ахиж ийм асуудал гаргахгүй шүү ах хүү за за баярлалаа гээд салсан улсууд. Гурав хоногийн дараа ийм асуудал боллоо гээд цагдаа над руу ярьж байгаа юм. Цагдаа тэр бичлэгээс харж тэр бичлэгийг тавиагүй бол ойд дүлий дүмбэ хэдэн гагаар нь мод огтлоход мэдэх юм байхгүй. Урд нь ийм асуудал болоход манай Мандалд байгаа залуучууд очоод бичлэг зургийг нь аваад цахилгаан хөрөөтэй пижигнүүлж байгааг боль гээд маргаан болоод хэлдэг газар нь хэлье гээд Мандалын цагдаад очиж үзүүлээд та бүхэн яваач машин байхгүй бол бид нарын машинтай явчхаач гээд цагдаа нар нь авч хэлэлцээгүй огт яваагүй. Тухайн үед жижүүрийн ахлах хийж байсан нөхөр ийш тийшээ цагдаа нар явахгүй шүү гэж хэлж байсан. Аргаа бараад постны цагдаа дээр очоод та нар машинтайгаа дагаад яваач мод огтлоод байна гэхээр бид обьектоо орхиж явахгүй гээд байгаль хамгаалагч руу ярь гэсэн. Байгаль хамгаалагчийнх нь утас холбогддоггүй өнгөрч байсан. Та нар ийм юм болж байхад хуулийн байгууллагад хандахгүй яасан гэсэн хандаад тоодоггүй. Мандал суманд сүйдэлж байна Улаанбаатарын уушги. Бид нар тэр хүчилтөрөгчөөр амьсгалж байна. Байгаль орчинг хууль бусаар сүйтгэж байгаа нөхдүүд ял авдаггүй болиулсан зогсоосон улсууд нь ял аваад байдаг ийм л тогтолцоотой байгаад байгаа юм. Шударга үнэнийг нэхсэн болгоныг барьдаг хорьдог.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин