Л.Гүндалай: ЦЭРЭГТ яваад хүмүүждэггүй харин ч эсрэгээрээ байдаг
Ярилцлага
/
2021-04-07

Л.Гүндалай:  Хүмүүжлийн талаар үзэл бодлоо илэрхийлье гэж бодлоо илэрхийллээ.

Мөн нийгэмд яригдаж байгаа асуудлууд буюу цэрэгт амиа алдсан хүү болон Түвшинбаяр аваргын талаар ярьлаа. Түвшигбаяр аварга өөрөө тийм зантай бөгөөд хүн дээрэлхдэг. Тэгэхээр  тэр хүний догшин хэрцгий зан хүмүүжил нь найзыгаа зодсон хэргээр ил болж байна. Хүн болох багаасаа хүлэг болох багаасаа гэдэг шиг багаасаа хүн  гэр бүл болон эргэн тойрны хүмүүсээс шалтгаалж хүмүүжиж эхэлдэг. Харин цэрэгт очоод хүн хүмүүжнэ гэж байхгүй. Олон айлын янз бүрийн хүмүүжилтэй хүүхдүүд нийлснээр хүмүүжих биш харин эсрэгээрээ байдаг юм. Манай Монголчууд хүүхдээ хүмүүжүүлэх асуудал дээр мэдлэг буюу арга барилтай хүмүүс байдаг.  Хүмүүс цэрэгт очиж байж хүмүүжих биш бага наснаасаа эхлэн хүүхэд хүмүүжиж эхэлдэг. Болохгүй гэдэг зүйлийг багаасаа ухаарч ойлгоогүй хүүхэд хэзээ ч хаана ч хүмүүжихгүй. Бага насандаа суусан хүмүүжил хэзээ ч өөрчлөгдөхгүй.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.105.40)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.