Ш.Адьшаа: МАН олонхоороо түрий барьж Ерөнхийлөгчийн хориг тавих эрхэд халдсан үг хэлсэн нь ёс зүйгүй байна
Ярилцлага
/
2021-04-08

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж Ш.Адьшаа үг хэллээ.

Ерөнхийлөгчийн хоригийг бүрэн дэмжиж байна. Улсын Их Хурлын хууль дээдлэх зарчмаа уландаа гишгэж, олонхийн эрх ашигт нийцүүлэн шийдвэр гаргаж байгаад гүнээ харамсаж байна. Шүүх эрх мэдэл, Үндсэн хуулийн цэцэд олонхоороо халдаж байна. Хууль дээдлэх асуудал хэн нэгний улс төрийн шийдвэр биш хууль байх ёстой. Энэ зарчмыг Монгол Ардын Нам алдагдуулж байна. Олонхоороо түрий барьж зарим гишүүн Ерөнхийлөгчийн хориг тавих эрхэд халдсан үг хэлж байгаа нь ёс зүйгүй байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.32.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.