Л.Болд: УИХ-ын чуулганд томилох, чөлөөлөх асуудлыг Байнгын хороонд санал хураахгүйгээр шийдвэл хууль тогтоол эргэлзээтэй болно
Ярилцлага
/
2021-04-08

УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээнээр Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд тайлбар хийлээ

“Гишүүд ҮЦ-ийн хуралдааныг тойруулж яриад байгаа юм. Үүнтэй холбогдсон томилгоо явагдсан уу гэдгийг их ярьж байна. Үндсэн хуулийн цэц нэг ёсны шүүх гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа. Шүүх, шүүх хуралдаан, шүүхийн шийдвэр гэдэг зүйрлэх юм бол мэс засалтай адилхан.Хүний гэдсийг нээчихээд дарга дуудлаа гээд  гараад явж болохгүй. Эхэлсэн бол мэс засал заавал дуусдаг. Ийм байдлаар Цэцийн бага суудлын хуралдааны бүх шийдвэрээ ном ёсоороо гарсан. Зөвхөн албажихад асуудал үүссэн. Энэ хооронд тухайн хуралдаанд оролцсон нэг гишүүнийг сольчих юм бол тус шийдвэр өөрчлөгдөх юм шиг хууль зүйн буруу ойлголт яваад байна. Тийм боломж байхгүй.Тухайн шийдвэр гарсан бол заавал албажиж байж дуусна. Шийдвэрт хэн ч нөлөөлөх боломжгүй. Чуулганд хүнийг чөлөөлөх, томилох асуудлыг байнгын хороонд санал хураахгүйгээр шууд шийддэг болвол хууль тогтоох үйл явц маш их эргэлзээнд орно. Цэцийн дурын гишүүнийг чуулганд санал оруулаад чөлөөлдөг байдал үүсвэл цаашид Цэцийн бие даасан байдал эргэлзээтэй болно. Хоорондоо нөлөөлдөггүй, бие биенийхээ эрх мэдэлд халдахгүй байх нь чухал. Хоёр хүн байсаар байтал нэгийг нь их хурал сонгоод чөлөөлөх нь болохгүй зүйл.Насны хязгаарын тухайд томилсон байгууллага саналаа ирүүлэх заалттай. Энэ асуудлыг хэлэлцэж, Ерөнхийлөгчийн хоригийг зөвөөр хүлээж аваасай гэж хүсэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.162.73)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.