Монголд анх удаа “Зөөврийн халуун ус” зохион бүтээсэн П.Ариунзолоос ярилцлага авлаа
-Зөөврийн халуун усыг анх яагаад хийх сэдэл төрөв... Хэдэн оноос хийж эхэлсэн бэ?
Зөөврийн халуун усыг анх 2020 оны хоёрдугаар сараас хийж эхэлсэн. Анх өөрсдөө цар тахлын үед усанд орох боломжийг бүрдүүлэхийн тулд хүүхдийнхээ майхнаас санаа аваад хийж байсан. Хийсэн хугацаанаасаа хойш улам сайжруулж байгаад цогц загвар нь 2020 оны тавдугаар сард гарсан юм. Мөн найз нөхөд, хамаатан садандаа хэрэглүүлж үзүүлэхийн тулд эхний ээлжид зургааг хийж үзэж байлаа.
-Хэдэн төгрөгөөр худалдаанд гаргаж байгаа вэ?
Цогцоороо бол 180 мянган төгрөгөөр худалдаанд гаргаж байгаа. Эдгээр зүйлсээс дурдвал майхан, 220 болон 12-ын вольттой залгуурууд, мотор зэрэг зүйлүүд бүгд багтаж байгаа.
-Эдгээр төхөөрөмжүүдийг тус тусад нь зардаг уу... Зардаг бол хэдэн төгрөгөөр худалдаалдаг вэ?
Ерөнхийдөө сэлбэг хэлбэрээр зардаг. Үндсэн үнийн хувьд гэвэл шүршүүр нь 70 мянга, 220-ын залгуур 30 мянга, 12-ын залгуур 10 мянга, майхан 70 мянган гэсэн тус тусдаа үнэтэй байдаг.
-Хөдөө орон нутгийн иргэдээс захиалга авна гэсэн байсан. Одоо нийгэмд тулгамдаж байгаа цар тахлын үед орон нутгийн иргэд холбогдож захиалга өгч байна уу?
Хөдөө орон нутгаас олон хүн холбогддог. Бид нарын зүгээс захиалагч маань орон нутгийнхаа унааг хэлэх юм бол унаанд нь тавьж өгдөг.
-Хүргэлтийн үйлчилгээ хийдэг үү... Хэрвээ хот дотроо хүргэлт хийвэл хэдэн төгрөгөөр хүргэлт хийдэг вэ?
Хүргэлтийн хот дотроо бүх дүүргүүдэд хүргэлт явуулдаг. Төлбөрийн хувьд үнэ төлбөргүй хүргэж өндөг юм.
-Усны асуудлыг яаж шийдвэрлэсэн бэ... Жишээ нь тухайн хүн усанд орохдоо өөрсдөө усаа халаадаг уу... Мөн бохир усаа яаж гадагшлуулдаг вэ?
Энэ асуултыг иргэд их асуудаг. Зөөврийн халуун ус гэдэг утгаараа маш энгийн бөгөөд авсаархан байх үүднээс усны асуудлыг шийдвэрлэсэн байгаа. Усанд орохоосоо өмнө усаа халааж бэлдсэний дараагаар савтай усруугаа мотороо хийж өгснөөр шүршүүрээр ус гарна. Бохир усны хувьд майхан маань доороо задгай болохоор ямар ванд тохирдог юм. Тэгээд майхны доод хэсгийг мулталж аваад ванд хуримтлагдсан бохир усаа асгадаг байгаа.
-Гэр бүлийн гишүүнтэйгээ хамтарч Зөөврийн халуун ус хийхээс гадна байгууллагад ажил эрхэлдэг үү? Мөн гэр бүлийн чинь хүн ямар ажил эрхэлдэг вэ?
Цэргийн төв эмнэлэгт лаборантын мэргэжихлээр ажилладаг. Ажлынхаа хажуугаар Зөөврийн халуун усыг хийсэн. Манай гэр бүлийн хүний хувьд “Монгени” ЕБС-д бага ангийн багшаар ажилладаг. Ам бүл гурав хүүхэд маань цэцэрлэгт явдаг.
-Анх хийж байх явцад тулгамдаж байсан асуудал гарч байв уу?
Мэдээж аливаа зүйлийн эхлэлд тулгамдаж байсан асуудлууд байсан. Эхлээд зургаан талтай болгож байсан. Судалгаа шинжилгээнүүд хийсэн. Усны асуудал дээр бас судалгаа болон төлөвлөгөө хийсэн. Эхний хийсэн загвар дээр алдаа дутагдлууд байсан. Тэр алдаа дээрээ тулгуурлаж загвараа үе шаттайгаар сайжруулсан.
-Худалдан авалт хийсэн үйлчлүүлэгчдийн хувьд сэтгэл ханамжийн хувьд яаж хүлээж авч байна
Сэтгэл ханамж өндөртэй байдаг. Гомдол буюу шүүмжийн хувьд одоогийн байдлаар ирээгүй. Авсан үйлчлүүлэгчтэйгээ холбоотой байдаг. Мөн эвдэрсэн тохиолдолд засвар үйлчилгээ үзүүлдэг
-Худалдаанд яаж гаргасан бэ... Иргэдэд яаж сурталчилж олонд түгээдэг вэ? Зөөврийн халуун усны мэдээг хаана байршуулдаг вэ?
Өөрсдийн гэсэн “Зөөврийн халуун ус” гэсэн цахим хуудастай. Тэр хуудсандаа халуун усныхаа зар болон холбогдох дугаар хаяг гээд хэрэгтэй мэдээллүүдийг оруулаад явдаг байгаа.
-Өөрийн зохион бүтээсэн бүтээлээ хүнд хүргэхэд цогц бэлэн болчхоод анхны худалдан авалт хийж байхад үйлчлүүлэгч нь сэтгэл ханамжийн хувьд яаж хүлээж авч байв?
Анхны үйлчлүүлэгч маань надад маш их урам өгч байсан. Тэр хүний урмын үгэнд улам их зориг болон хариуцлага мэдэрсний эцэст өдий зэрэгтээ олонд хүргэж өргөжин тэлсээр байна.
-Хэдэн залгууртай вэ? Хөдөө орон нутгийн хүмүүст зориулагдсан залгууртай юу?
220 болон 12 вольтоор ажилладаг. Хөдөө орон нутагт байдаг хүмүүс болон аяллаар явж байгаа хүмүүс тамхиныхаа асаагуурт залгаад явах бүрэн боломжтой.
-Зөөврийн халуун усны давуу тал болон ач холбогдлын талаар дэлгэрэнгүй тайлбарлаад өгөөч
Манай халуун ус нэгдүгээрт эко мөн ус маш бага хэрэглэнэ. Авч явахад авсаархан зөөврийн гэдэг утгаараа давуу талтай. Мөн гэртээ орох бүрэн нөхцөлийг бүрдүүлж өгсөн. иргэд маань халуун усанд орохын тулд ээлж дараа хүлээж зогсож, тав тухтай орж чаддаггүй шүү дээ. Гэртээ Зөөврийн халуун усанд ороход бүрэн дүүрэн тав тухыг мэдэрч сэтгэл ханамж авдаг.
-Зөөврийн халуун усны хэмжээний хувьд өндөр болон өргөний хувьд хэд хэдийн харьцаатай байдаг вэ?
Өнөөдрийн хувьд 220 см, өргөн нь 80 см бөгөөд 110 кг-тай хүн усанд ороход ямар нэгэн асуудал гарахгүй.
-Материалын хувьд хэр найдвартай вэ... ямар материалаар хийсэн бэ?
Материалын хувьд ус нэвтэрдэггүй материалаар хийсэн. Гаднаасаа гэрэлтэхгүй, авч явахад авсаархан авч явах үүднээс харьцангуй нимгэн, цахилгаан нь дотроосоо онгойх зориулалттай.
-Энэ зөөврийн халуун ус нь патентлагдсан уу?
Материалаа бүрдүүлээд өгсөн байгаа. Нэг жилийн хугацаанд үргэлжлээд гардаг гэсэн. 2020 оны 11-р сард материалаа бүрдүүлээд өгч байсан.
-Төгсгөлд нь иргэддээ хандаж “Зөөврийн халуун ус”-ны талаар хэлэх зүйл байна уу?
Иргэд үйлчлүүлэгчид авч хэрэглэхэд харамсахгүй маш үр дүнтэй. Өнөө цагийн төгс шийдэл хараахан биш ч гэлээ тав тух, сэтгэл ханамжийг 100% мэдэрч чадна. Мөн иргэдэд хандаж “Зөөврийн халуун ус”-ыг авч хэрэглээд үзээрэй гэж хэлмээр байна.
Баярлалаа
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин