С.Одонтуяа: 10 их наядаас 40-50 сая долларыг зарцуулаад хамгийн сайн вакциныг яагаад захиалж болоогүй юм бэ
Ярилцлага
/
2021-04-09

УИХ-ын нэгдсэн чуулганаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний дагуу УИХ-ын гишүүн Хурлын дэд дарга С.Одонтуяа үг хэлж асуулт дэвшүүллээ

Засгийн газар вакцины асуудал дээр маш буруу бодлого явуулсан. Та эхлээд иргэдийн эрүүл мэндийн асуудал дээр анхаарах байсан. Вакцин хийлгэснээр эрүүл мэнд  30 жилийн хугацаанд ямар нөлөө үзүүлэх талаар судалгаатай ажиллах байсан байтал ажиллаж чадсангүй.  Энэ 10 их наядаас 40-50 сая долларыг зарцуулаад аль эрт захиалгад оруулаад дэлхийн хамгийн сайн вакциныг оруулж ирж ард иргэддээ тарьж яагаад болоогүй юм бэ...Д.Ганбат дарга хэлсэн та нар Израиль улсын хийлгээд байгаа хамгийн сайн вакциныг хийлгэж болзошгүй юм уу гэтэл та нар инээлдэж юу гэлээ. Өнөөдөр та нар хэвлэлээр явж байгаа мэдээллийг хар вакцин хийлгэснээр ямар сөрөг нөлөө үзүүлж бас тархи толгойн өвчтэй болж байна. Гэтэл яагаад ард иргэдээ нэгдүгээрт тавьж болоогүй юм бэ... маш их мөнгө шийдэж өгсөн. Мөн захиалгаар мөнгөө өгөөд вакцинаа авах ёстой байсан. Маш их хугацаа алдсан. Монгол улс дотооддоо халдвар тархаагүй тэр үед нь вакцинаа захиалаад иргэддээ хийсэн бол эдийн засагт алдагдал гарахгүй мөн 10 их наяд ашиглахгүй байсан юм. Тэгэхээр та нар нэг гараараа эдийн засгийг боож унагаж байгаа шүү. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.76.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.