УОК-ын Шуурхай штабын хуралдаан өнөө өглөө /04.12-нд/ боллоо. Өглөөний шуурхай хуралд дүүргүүдийн удирдлагуудын ирц хангалтгүй байгааг Шадар сайд С.Амарсайхан шүүмжиллээ. Гурван ээлжээр ажиллаж байгаа үед тасралтгүй арга хэмжээг авч үр дүнтэй ажиллахыг анхаарууллаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд захын дүүргүүдэд хөл хорионы дүрэм журам хангалтгүй байгааг дуулгалаа. Тэрээр "Захын дүүргүүдэд хөл хөдөлгөөн их байна. Иргэд автомашингүй ч явганаар нэлээн тархмал байна. Ийм байхад бидний хөл хорионы үр дүн гарахгүй" хэмээлээ.
УОК-ын дарга С.Амарсайхан "Иргэдийг гэрийнхээ ойролцоо гарч болохыг зөвшөөрсөн. Гэхдээ бөөгнөрөл үүсгэж болохгүй. Тиймээс үүнд хяналт тавьж ажиллаарай" хэмээн УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзоригт санууллаа.
Сайд С.Энхболд 248 мянган ахмадын вакцинжуулалтын төсөв Сангийн яамнаас хараахан орж ирээгүй байгаа ба ойрын хугацаанд шийдэгдэнэ гэлээ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин