ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хил нээх, вакцины гэрчилгээ олгох эсэх асуудлаар иргэдийн зүгээс олноор ирүүлж буй асуултад мэдээлэл өглөө.
-Хилээ бүрэн эсвэл хагас хаасан 121 улс байна. Хил нээх нь дан ганц биднээс хамаарахгүй. Гадаад улстай харилцан тохиролцдог. Бусад улсууд зөвхөн өөрийн иргэн болон урт хугацаанд оршин суух зөвшөөрөлтэй, байнга оршин иргэдийг л хилээр нэвтрүүлж байна. Гадаад иргэдэд богино хугацаатай виз олгохгүй байна. БНХАУ, БНСУ, Япон, ЕХ-ны гишүүн улсууд энэ зохицуулалтыг хэрэгжүүлж байна.
Манай улс 7 улс руу шууд нислэг үйлдэж байна. Манай улс ч мөн бүх төрлийн виз олголтоо зогсоосон. Гэхдээ Монгол Улсын иргэд, манай улсад байнга оршин суух эрхтэй иргэд ирж байна. Төрийн болон хувийн хэвшлийн шугамаар богино хугацаагаар, зайлшгүй ирэх шаардлагатай иргэдийг хилээр нэвтрүүлж байна. Гадаадын иргэд ирэх явах тийзээ авсан байх шаардлагатай. Ирээд долоо хоног тусгаарлагдана. Хоёр дахь тунгаа хийлгэсэн ч 14 хоног өнгөрөөгүй, вакцин хийлгээгүй иргэдийг тусгаарлаж байна.
Бүрэн тунгаар вакцин хийлгэсэн, халдвар аваад эдгэсэн иргэдийг тусгаарлахгүй. Эдгээр иргэд эмчийн бичиг, нотлох баримтаа үзүүлэх ёстой. Хилээр нэвтрэх бүх иргэнээс сүүлийн 72 цагт PCR шинжилгээ хийлгэсэн байхыг шаардана.
Одоогоор олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын паспорт байхгүй байна. Улс орнууд дотоододоо л хэрэглэж байна. Харилцан зөвшөөрөх тухай яриа хэлэлцээ үргэлжилж байна. Манай улсын хувьд e-mongolia цахим хуудаснаас иргэд хэзээ, ямар вакцин тариулсан мэдээллээ авч болно. Энэ платформд иргэдийн гадаад паспортын мэдээллийг (дугаарыг) нэмэх саналыг ГХЯ гаргасан. Дийлэнх улс PCR шинжилгээ хийлгэсэн байх шаардлагыг тавьдаг. Иймд энэ талаарх мэдээллийг ч монгол, англи хэлээр нэмнэ. Цаашид НҮБ-ын албан ёсны 6 хэлээр гаргах хөгжүүлэлтийг хийнэ. Техникийн шийдэл бэлэн болсон.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин