С.Одонтуяа: Халдвар авсан иргэдийн эмчилгээний зардлыг сонгуульд зарцуулсан
Ярилцлага
/
2021-05-10

УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяа ээлжит хуралдаанаа төв талбайд хийлээ

Өнөөдөр Засгийн газрын 100 дахь хоног болж байна. Хэвлэл мэдээллээр 100 дахь хоногтоо багтааж хийсэн ажлуудаа хэлэх байх. Гэхдээ Засгийн газар 100 хоногоо 170 хүний амь насаар угтаж байна. Одоогийн байдлаар 170 хүн нас барж 45.500 хүн өнөөдөр Монгол улсад коронавирусээр өвчилсөн байна. АН-ын бүлгийн гишүүдийн өмнөөс өвчлөлийн улмаас нас барсан 170 хүний ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Өнөөдөр Монгол улсад хүний амь нас үнэ цэнэгүй болж маш олон хүний амь нас үрэгдэж байхад Засгийн газар юу ч болоогүй юм шиг байж байна.  Төрийн ордонд чуулган болон төр хороод цагтаа хуралдахгүй байгаа юм. Ерөнхий сайдын корона вирусын талаар өөрийн биеэр ирж мэдээлэл хийгээч гэсэн борловч ирээгүй юм. Сонгогдсоноос нь хойш энэ хүнийг чуулган дотор нэг ч удаа хараагүй. Гэхдээ өнөөдөр 100 хоногоороо их юм хийсэн гэж тайлбар хийх байх. Цар тахал гэж хэлээд бүх зүйлийг өөрсдөө шийддэг хуультай болсон. 2020 онд 5.1 их наяд төгрөгийг өөрсдөө зарцуулж байгаа. Өмнө нь нэг өвчтөнд 8 сая төгрөгийг зарцуулж байсан бол одоо нэг хүнд 4 сая төгрөгийг зарцуулж байгаа юм. Гэтэл эдгээр мөнгө эмчилгээнд зарцуулагдаагүй. Харин энэ мөнгийг сонгуульдаа зарцуулсан. Мөн татвар төлөгчдийн мөнгийг сонгуульд зарцуулсан юм. Цөөхөн хүн амтай газарт их хэмжээний мөнгө зарцуулаад, Дэлхийд 100 мянган хүнд оногдох нас баралтаар тэргүүлж явж байгаа нь Засгийн газрын үйл ажиллагаанаас хамаарч байгаа юм. 659 сая долларыг олон улсын байгууллагад гадны зээл тусламжаар авсан тэр мөнгө юунд зарцуулсан эсэх нь тодорхойгүй. Мөн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилтнууд ажиллах чадваргүй, хүний нөөц барагдаж олноор өвчилж нас барж байна. Эмч эмнэлгийн ажилтнуудад мөнгө өгч байгаа гэсэн боловч амьдралд нь хүрэлцэхгүй хуулийн дагуу олгогдох ёстой цалинг олгохгүй байна.  Засгийн газрыг 100 хоногт маш муу ажилласан гэдэг дүгнэлтийг өглөө.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.87.157)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.