Н.Энхбаяр: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН-тай нэгдэж байгаа нь эв нэгдлийг эхлүүлэхтэй холбоотой
Ярилцлага
/
2021-05-21
МАХН-ын Их чуулганаас МАН-тай нэгдэхийг дэмжсэн шийдвэр гаргасан билээ. Шийдвэрийн дагуу МАХН Улсын дээд шүүхэд хандсан байна. Нэгдэх болон бие даасан үйл ажиллагаагаа зогсоох талаар  МАХН-ын дарга Н.Энхбаяр  өнөөдөр мэдээлэл хийлээ.

МАХН-ын анхан шатны байгууллагатай хамтарч, зарим дүүргүүдэд хурал зохион байгуулсан. МАН, МАХН хоёр нэг түүхтэй, нэг үзэл баримтлалтай нам. 10 жилийн өмнө хоёр өөр үзэл баримтлалтай болсон учраас хоёр нам болсон. МАНАН гэдэг улс төрийн үзэгдэл Монголд байж болохгүй.  2009 онд Оюутолгойн гэрээг биднийг шүүмжилж байхад нийгэм ойлгоогүй. 10 жилийн дараа тухайн гэрээг үнэхээр луйвар, засахаас өөр аргагүйг ойлгосон. Мөн Дубайн гэрээг хүчингүй болгох ёстой гэсэн шүүмжлэлийг манай намаас олон жил гаргасан. Эрдэнэтийн 49 хувийн луйвар булхайг МАН, МАХН хамтын хүчээр таслан зогсоосон. Хууль, шүүхийн луйврыг мөн л олон жил ярьсан. Олон хүн баригдаж, хэлмэгдсэн. Үзэл баримтлал, түүхийн хувьд нэг улс төрийн хоёр хүчин нэгдэж байна. Тавдугаар сарын 16-ны өдөр гаргасан нам нэгдэх шийдвэрээ ажлын 5 хоногт багтаан Дээд шүүхэд хүргүүлж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН-тай нэгдэж байгаа нь эв нэгдлийг эхлүүлэхтэй холбоотой. Эв нэгдлийн үлгэр жишээг өөрсдөө үзүүлье гэж бодсон. Мэдээж хэрэг томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд МАХН-ын гишүүд оролцоно. Гэхдээ өнөөдөр албан тушаалаа тохирсон зүйл байхгүй. Намын албан тушаалд МАХН-д квот өгсөн. Ойролцоогоор 30 орчим хувь ч гэдэг юм уу. Энэ бол намын дотоод асуудал. Төр засгийн асуудлын хувьд орон сууцны төсөл, өргүй Монгол, бага хүүтэй зээл олгох зэрэг ажилд МАХН-ын хүмүүс мэдээж хэрэг дайчлагдана. Тухайн асуудлыг шийдэхэд ямар хүмүүс ажиллах вэ гэдгийг хоёр талын ажлын хэсэг гарч шийднэ. МАХН, МАН-аас тус тус 5 хүнтэй ажлын хэсэг бий. Манай намаас би даргална. МАН-аас мөн намын дарга нь даргална. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдвол дараагийн дарга нь ажлын хэсэгт орно.

Бидний энэ хамтын ажиллагааг 2024 он гэж төсөөлж байна. Үүний дараа энэ үйл ажиллагаа дуусаад цаашид нэг нам болсон болохоор ажлын хэсэг байх шаардлагагүй гэж бодож байна. Миний хувьд МАН-ын ямар нэгэн албан тушаалд очихгүй. Бага хурал, Удирдах зөвлөлд ажиллахгүй. Өөрийн нэрээ татаж байгаа. Залуучууд ажиллах хэрэгтэй. Үндсэн хуулийг өөрчлөх ажилд санаа бодлоо хуваалцана. Гэхдээ бид биеэ тоодоггүй. Биеэ татаж, эх оронч, эв нэгдлийг илэрхийлж байгаа улс төрийн хүчин" гэж хэллээ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.231.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.