О.Дашпагма: Орон нутгийн иргэдийг тавдугаар сарын 22-25-нд вакцинжуулалтын хоёр дахь тунд хамрагдуулна
Ярилцлага
/
2021-05-21

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма вакцинжуулалтын  талаар мэдээллээ

"Улсын хэмжээнд вакцинжуулалтын ажил эрчимтэй явагдаж, орон нутагт иргэдийн 88 хувь, нийслэлийн иргэдийн 98 хувь эхний тунг тариулаад байна. Орон нутагт дархлаажуулалт хожуу эхэлсэн учраас хоёр дахь тун энэ сарын 22-25-нд нэгдсэн байдлаар эхлэхээр байгаа. Иргэдийн хувьд vis.health.gov.mn/survey хаягаар ороод вакцины дараа илэрч буй хариу урвалыг бүртгүүлэх боломжтой. Энэ бүртгэлийн систем дээр 75 мянга гаруй иргэн хариу урвалаа бүртгүүлсэн байна. Иргэдэд илэрч буй хариу урвалыг харвал вакцины зааварт тусгагдсан түгээмэл шинж тэмдгүүд байгаа. 

Хүн амын 60 хувь буюу 18-аас дээш насны иргэд вакцинд хамрагдан дархлаатай болох хэдий ч үлдсэн 40 хувь халдварын эрсдэлтэй хэвээр байгаа. Тиймээс халдвараас сэргийлж халдвар хамгааллын дэглэмээ баримтлах шаардлагатай. Хэрвээ вакцины эсрэг заалтад багтан вакцин хийлгэх боломжгүй болсон бол үзлэг хийсэн эмч цахим программ дээр "Эсрэг заалттай" гэсэн тэмдэглэгээг хийнэ" гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.90.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.