Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байгаа энэ өдрүүдэд улс оронд өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн үзэл санааг Монголын төрт ёс, хууль цааз, улс төр, нийгмийн сэтгэлгээний онцлогтой хослуулсан шинэ Үндсэн хуулийг батлахад оюун санаа, мэдлэг чадвараа дайчлан хувь нэмрээ оруулж, түүхэн үүрэг гүйцэтгэсэн Ардын Их Хурлын депутатуудын дурсамж, ярилцлагаас цувралаар хүргэж байгаа билээ.
Энэ удаа Улаанбаатар хотын 41 дүгээр тойргоос АИХ-ын депутатаар сонгогдож, Үндсэн хууль батлалцсан Нэмэхийн Пүрэвдоржтой хийсэн товч ярилцлагыг хүргэж байна.
-Ардчилсан шинэ Үндсэн хуулийн үнэ цэнэ, ач холбогдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?
-1992 онд шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж батлаагүй байсан бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол алдагдах байсан гэж би боддог.
Товчоор хэлбэл Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, монгол орны ирээдүйг ганц Ерөнхийлөгч юм уу, ганц Их Хурал хамгаалах боломж байхгүй. Бид шинэ Үндсэн хуулийг батлахдаа ард түмэнд том боломж олгосон. 1992 оноос өмнөх буюу 1924 оны 1940 оны, 1960 оны хуулиудад ард түмэнд өөрсдөө төрд төлөөлөх хүмүүсээ сонгож бүрдүүлээд, тэр төр нь ард түмэндээ үйлчлэх тийм эрх байгаагүй. Хамгийн сүүлд баталсан Ардчилсан шинэ Үндсэн хуулиар тэр эрх чөлөөг ард түмэнд олгосон. Ард иргэд шударга зөв хүмүүсээ сонговол төр түвшин байна, шударга бус хүн сонговол төр бат биш байна. Шинэ Үндсэн хуулиар ард түмэндээ шударга зөв хүмүүсийг сонгож, төрд төлөөлүүлэх боломжийг олгосноороо асар их ач холбогдолтой юм.
-Шинэ Үндсэн хуулийн гол суурь зарчмууд, түүний хэрэгжилтийн талаар та юу хэлэх вэ?
-Сүүлийн 30 жилд бид ямар төрийг бүтээв ээ. Эргээд бодоод үзье. Бид Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдээ өөрсдөө сонголоо. Гэхдээ энэ хугацаанд сонголт тал дээр зарим алдаанууд гарсан. Шударга зөв хүмүүсээ сонгож чадахгүй, мөнгөөр сонголтоо сольсноос болж ард түмэнд үйлчлэхгүй хууль тогтоомжууд гарч, хээл хахууль газар авсан тал бий. Харин одоо би нөхцөл байдлыг эергээр харж байгаа. Өнөөгийн Засгийн газар, УИХ-аас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг хараад зөв тогтолцоо руугаа орж байна гэж би дүгнэж байгаа.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин