Л.Энх-Амгалан: Газар их эмзэг асуудал шүү
Ярилцлага
/
2022-01-22
Газар өмчлөгч, сууц өмчлөгч хоёрын дунд эцэс төгсгөлгүй маргааны энэ хуулиар өдөөгөөд өгчих вий дээ гэдэг болгоомжлол байгаа. Хуулийн төсөлд "Газар эзэмших эрх дуусгавар болоход уг газар дээр орон сууц өмчлөгчдийн тэрхүү хөрөнгийг тухайн газар дээр ашиглах эрх дуусгавар болно", "Газар өмчлөгч нь амины орон сууц өмчлөгч этгээдэд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг нөхөн төлөх үүрэг хүлээнэ" гэсэн заалт байна.
За ингээд 15 жилийн хугацаатай эзэмших эрх бүхий газар аваад 6-9 давхар орон сууц барьсан компани, аж ахуй нэгжүүдийн газрыг яаж чөлөөлөх вэ. Өнөөдөр зүгээр нэг эрхтэн ямбатнуудын гар хөлийн үзүүрээр олон иргэн, аж ахуй нэгжүүдийн хувь заяа шийдэгдээд, хохироод явж байдагийг бид бүгд мэднэ.
 
Хэрэв газар эзэмших гэрээг сунгахгүй гэдэг нөхцөл үүсвэл тэр хүн байшингаа аваад явах уу. Нүүгээд яв гэвэл тэр хүн хөрөнгөө яах вэ. Орон сууц, байр худалдан авсан иргэд яах вэ. Газартай холбоотой хууль учраас нийгмийн маш том зөвшилцөл, хэлэлцүүлэг хийж байж гаргахгүй бол нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг үлгэр болох вий. Газар их эмзэг асуудал шүү.
 
Өнөөдөр гэр хорооллын газар дээрээ амины орон сууц барьсан иргэн, өвөлжөө хаваржаа дээрээ амины орон сууц барьсан малчдад хүртэл хамаатаай асуудал. Тийм учраас Үндсэн хуулийн концепцоо харж зөв шийдэл гаргах хэрэгтэй. Хуулийг дэмжээд хэлэлцүүлгийн үед олон талын оролцоог хангаж, хэлэлцүүлэг хийж байж энэ хуулийг батлах ёстой гэдэг байр суурьтай байна.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.209.214)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.