Т.БАТЦОГТ: Улстөрчид хэтэрхий ХУВИА ХИЧЭЭСЭН, ШУНАЛТАЙ байгаа учраас нийгмийн олонх ЯДУУ, ЗАЛХУУ байгаа юм
Ярилцлага
/
2022-01-25
Нийгмийн салбарт  өөрчлөлтийг бүтээж шинэчлэлийн салхийг сэвэлзүүлж яваа залуу элч төлөөлөгчдийг тантай уулзуулдаг "UPDATE" нэвтрүүлгийн зочноор уригдсан НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогтын ярилцлагыг танд хүргэж байна.

-Сайн байна уу таньд энэ өдрийн мэндийг хүргэе.

Сайн байна уу? Энэ нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчиддээ энэ өдрийн мэндийг хүргэе.

-Юуны өмнө та манай үзэгчиддэд өөрийн төрсөн нутаг, гэр бүл, одоо эрхэлж байгаа ажлынхаа талаар танилцуулахгүй юу?

Манай аав Архангай аймгийнх, ээж маань Сэлэнгэ аймгийнх. Түмэндэлгэр, Батчимэг гэдэг хоёр хүний дундаас би айлын ууган хүү болж  Дархан хотод төрсөн. Доороо 3 эрэгтэй дүүтэй. Манайх 4 эрэгтэй хүүтэй айл л даа. Тэндээ арван жилийн сургуулиа дүүргээд оюутан болж Улаанбаатар хотод ирсэн. ШУТИС-ийг Уул уурхайн инженер мэргэжилээр төгссөн. Эхнэр хүүхдийн хамт ам бүл тавуулаа Баянзүрх дүүрэгт амьдарч байна.  2020 оны орон нутгийн сонгуулиар НИТХ-ын төлөөлөгч болж хоёр дахь удаагаа сонгогдсон. Саяханаас хэрэгжиж эхэлсэн нэгжийн тухай шинэ хуулиар нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллахаар болсон.

-Таны улс төрийн карйер хэзээнээс эхэлсэн бэ? Та багаасаа улс төрч болохыг мөрөөддөг байсан уу? Бага насныхаа мөрөөдөл дурсамжаас хуваалцаач?

Улс төрийн идэвх оролцоо санаачлагын гараа маань оюутан цагаас эхэлсэн гэж боддог. 10 жилийн сургууль, дунд ангидаа спортоор хичээллэж дараа нь оюутан болж оюутны ангидаа олон нийтийн байгууллагад орж ажилласан оюутан болсноосоо хойш олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан.

-Таны 2022 онд хийж бүтээх гэж байгаа ажлын төлөвлөгөө, зорилго, зорилт тань юу байна вэ энэ талаараа хуваалцаач?

Иргэдийн саналыг авч, дөрвөн  жилийн хугацаатай сонгогдоод итгэл хүлээлгээд ажиллах гэж байгаа төлөөлөгчийн хувьд хотын тулгамдаж байгаа асуудлыг нийслэлийн иргэдийн төлөөллийн 45 төлөөлөгч болгонтой хэлэлцэж зөв гарц гаргалгааг гаргаж шийдвэрлээд явах ёстой. Миний хувьд 2016-2020 оны хугацаанд Улаанбаатрын хөрсний бохирдолд нэлээд анхаарал хандуулж ажилласан. Жил болгоны дөрөвдүгээр сарын 27 ны өдөр  Улаанбаатар хот нийтээрээ хөрсний бохирдолын өдөртэй болж жил болгон бид хөрсний бохирдолд анхаарлаа хандуулдаг больеоо гэсэн уриалгыг бий болгосон. Хөрсний бохирдол гэдэг нь өөрөө чимээгүй тахал, бидний нүдэнд харагдахгүй утаа шиг мэдрэгдэхгүй. Өнөөдөр бид химийн бохирдолоор маш их бохирдож органик зүйлээр дутагдаж байна энэ зүйлээс болж хөрс маань маш их бохирдож байгаа. Хувь төлөөлөгчийн хувьд бол түгжрэлтэй холбоотой асуудал нийлээн газар аваад байсан мөн авто замын 1-р бүс дээр байгаа машиныг ачиж тээвэрлэх. Энэ асуудлыг шинэчилж шийдвэрлэхгүй бол хувийн хэвшил иргэн хоёрын дунд үл ойлголцох асуудал нийлээн их хүнд болж эхэлж байгаа юм. Нэг талаараа нэгдүгээр эгнээнд машин тавьснаараа түгжирэл үүсээд байгаа юм нөгөө талаараа хэрэгцээ  байгаа юм. Нэгдүгээр эгнээнд хүн машинаа тавих хэрэгцээ байгаа юм. Тэгэхээр энэ маш том цогц асуудал. Тэгэхээр энэ дээр хүн гаргаад маш олон журамнуудыг оруулж саналаа хүмүүст танилцуулаад хууль зүйн яам гээд өгчихсөн байгаа. Улаанбаатар хотын төвийн ачаалал авдаг 78 гудамж байгаа тэднийг ажлын цагаар түгжирэл үүсгэж байна. Одоо мөрдөгдөж байгаа журмаар бол дуут дохио дугаргах ёстой байдаг. Тухайн байршил дээр машин хууль зөрчсөн зүйл байх юм бол иргэнд мэдээллэж утасддаг холбоо барьдаг байх мөн төр тухайн торгуулын хэмжээг зохих ёсоор нь ноогдуулдаг энэ нь төрийн татвар төлөгч хэлбэрээр төрийн дансанд ордог байх ёстой. Үүнтэй адил ирэх жил авто замын түгжирэлийн асуудалыг авч хийж хариуцна. 2022 оны хувьд  нийтийн тээврийн асуудлыг анхааралдаа авч анхаарч ажилна. Автобус унаа маань стандартын шаардлага хангаж байна уу? Ариун цэврийн байдал, цаг хугацаандаа ирж байгаа, жолоочын ёс зүйн асуудал, нийтийн тээврийн унааны хорт утааны асуудал  гэх мэт маш олон асуудал байгаа. Иргэд нийтийн тээврийн унаа маань эрүүл аюулгүй цаг хугацаандаа ирдэг цэвэрхэн стандартын шаардлага хангасан ийм байх юм бол аль болох хувийн унаанаас илүү нийтийн тээврээ унах нь түргэн очих газраа очдог ийм боломжыг бүрдүүлэхийн тулд 2022 оны ажлын хэсэг байгуулж санаачилж ажиллаж явья гэсэн төлөвлөгөөтэй байна

-Та арван жилдээ волейболын спортоор хичээллэдэг байсан гэсэн одоо энэ спортдоо цаг зав гаргаж чаддаг уу? Ямар багт тоглодог байсан бэ?

10 жилийн долдугаар ангиасаа эхлээд волейболын спортоор хичээллэж эхэлсэн. Тухайн үедээ аймгийнхаа шигшээ баг, оюутан болоод “Уурхайчин” клубт тамирчинаар тэмцээн уралдаанд оролцоод явдаг байсан. Монголын волейболын холбооны удирдах зөвлөлд идэвхитэй гишүүн, Баянзүрх дүүргийн волейболын холбооны тэргүүлэгчээр ажилладаг. Долоо хоногтоо хоёр удаа зааланд тоглодог. Волейболын спорт гэдэг бол яг цэвэр багын спорт. Хувь хүн хүчтэй байхаас илүү багаараа ажиллаж байж амжилтанд хүрдэг онцлогтой. Богино хугацаанд талбайг мэдэрч хоосон орон зайд бөмбөгийг унагаах уу гэдэг богино хугацаанд асуудлыг шийдвэрлэдэг мэдрэмжийг шаарддаг. Волейболын спорт нь хүнийг зөв төлөвшүүлдэг, багаар ажилуулдаг ийм спорт бусад спортоос давуу талтай ийм учраас би энэ спортод хайртай. Хүүхэд залуучуудыг хичээллээсээ, хөгжөөсөй гэж боддог.

- Нийслэл, дүүргийн төлөөлөгч байна гэдэг цаг хугацаа их зарцуулсан ажил.  Амралт чөлөөт цагаа хэрхэн зохицуулдаг вэ?

Бүх ажлуудаа амжуулаад явдаг. Аль болох гэр бүлийнхэнтэйгээ цаг заваа зарцуулахыг хичээдэг ч амждаггүй. Зуны улиралд бол орон нутагруу явах дуртай, найз нөхөдтэйгээ нийлээд хөдөө амраад явдаг. Монгол улсын үзэсгэлэнт цаг уурыг үзэж бусадтай л адил орон нутаг руу явах дуртай.

-Та өөртөө болон өөрийн ажил амьдрал дээрээ хэзээ хамгийн сүүлд “update” хийсэн бэ?

Сонирхолтой асуулт байна. Ер нь бол хувь хүнийхээ хувьд өдөр бүр байнгын өөрчлөлт хийдэг. Уламжлалт тэр зүйлд би дургүй адилхан л залуу хүн. 50,60 гараад уламжлалт байдалд орж магадгүй гэхдээ яг өнөөдрийн хувьд ажилдаа ч амьдралдаа ч бүх зүйл дээр шинэлэг өөрчлөлттэй байхыг хүсдэг.

-Та өөрийн дүүрэгтээ ямар шинэчлэлт update-ыг хийхийг хүсч байна вэ?

Тойрогт өөрчлөлт шинэчлэлт хийх зайлшгүй хэрэг байна. Иргэд ч мөн зайлшгүй хүсэж байгаа. Гэр хороолол руу инженерийн дэд бүтцийг бие болгох шаардлагатай. Хотын төвтэй ойр “А,Б” бүсэд хамаарч байгаа хэсэгт, Монелын наад талын хэсэг гэх мэт. Энэ хэсэг бол хотын “А” хэсэг болж хөгжиж байгаа юм. Дан ганц Баянзүрх ч гэлтгүй нэг хоёрдугаар бүсийн бүх гэр хороолол руу маш яаралтай дэд бүтэц тавьж өгөх ёстой. 2020 оны хөгжүүлэлтийн төсвийг баталсан шиг 2040 оны төсвийг ногоон байгууламжтай, явган хүний замтай ингээд төлөвлөгдсөн аягүй сайхан зураг нар байдаг гэтэл тэр зургынх нь дагуу өнөөдөр төлөвлөлт хийж хөгжиж чадахгүй. Эзэнгүй байгаа Яамаг, дэнж, хоосон газарлуу тэлж төлөвлөөд хот маань дээшээ нүүх гээл төлөвлөөл байгаа байхгүй юу. Тэндээ бид нар зөв төлөвлөлтийг бий болгох хэрэгтэй гэж бодож байна.Тэр л маш том өөрчлөлтүүдийг авч үзэх хэрэгтэй. Монгол орноос гадны орныг зорьж байгаа аялал жуулчид бол тухайн бүсрүүгээ явхаас илүү хотод ирээд хоёр, гурав хонодог байвал. Хуучны орон сууцны бүс нутгийг тэр хэвээр нь авч үзэх хэрэгтэй. Жишээ нь манай Сансарын түнелийн хоёрдугаар хэсэг байна. Тэр хэсэг дээр хуучны кино, зураг авалтууд тэнд хийгддэг. Яагаад гэвэл тэр газрыг хэнд ч олгож өгөөгүй учир хуучны орон сууцнууд тэр хэвээр байж байдаг.

-Та дүүрэгт ажилласан 8 жилийн үнэ цэнээ юугаар тодорхойлох вэ? Та ер нь аль салбарт түлхүү хөрөнгө оруулалтыг хийдэг вэ?

2012 оноос 2020 он хүртэл найман жилийн хугацаанд дүүргийн дэд бүтцийн асуудлыг хариуцаж Засаг даргын орлогчоор ажилсан. Төрийн ажил нь нийслэлийн Засаг даргын хувьд, нийслэлийн төлөөлөгчдийн хувьд асуудлыг шийдвэрлэх нь өөрөө хэмжээ хязгаартай байдаг. Иргэдийн ойлголтын зөрүү байдаг. Жишээ нь бүх  асуудлыг хороо орж ирээд шийдчих юм шиг ойлголт байгаад байдаг. УИХ-ын гишүүн бол хүний хүсэл биелүүлдэг илбэчин биш. Энэ бол цаасан дээр хараар буусан хуулиар тогтоосон хэм хэмжээ эрх хэмжээ.  Тэр хэмжээдээ хэрэгжүүлсэн хөтөлбөрийнхөө хүрээнд чадхаараа ажилсан. Найман жилийн хугацаанд дэд бүтцийн салбарт нэлээд өөрчлөлт шинэчлэлт хийсэн. тодруулж хэлбэл гэр хороололын дахин төлөвлөлтөөр наймдугаар хороо, 13-р хороо , 16-р хороо,  14 –р хороо дахин төлөвлөлтийг хийж ажилласан.

-Баянзүрх дүүрэг гэх том айлын удирдлагын багт байсан хүний хувьд дүүрэг хороо тойрогтойгоо хэрхэн уялдаж ажилладаг вэ? Хийж    хэрэгжүүлсэн ажлаасаа та танилцуулаач? 

Мэдээж Улаанбаатар хотын хамгийн том хоёр дүүрэг бол Баянзүрх, Сонгинхайрхан дүүрэг. Монгол улсын нийт таван аймаг нийлүүлсэний дайтай хоёр дүүрэг байгаа. Тэр ч утгаараа төвийн дүүргүүдийг  бодвол асуудал ихтэй байдаг. Баянзүрх дүүргийн хувьд дүүрэгтээ  сонгогдсон төлөөлөгч гишүүдтэйгээ хамтарч ажиллах ёстой. Бидний хийж хэрэгжүүлэх зорилго нэг. Монгол улс Улаанбаатар хотын нийгмийн байдал олонхи нь ядуу буурай байгаа учраас улс төрч нарын хэтэрхий амиа бодсон үйл явдал ах дүү хамаатан саднаа гэсэн үзэл бодол давамгайлаад байна. Энэ үзэл бодол хамааралгүй болоод  ирэх цагт бид хөгжих байх гэж бодож байна.

-Нийгмийн сайн сайхны хувьд таниас шалтгаалж байгаа зүйл байна уу?

Би Ардчилсан намаас 2012-2020 оны хугацаанд иргэдийн төлөөлөгчөөх сонгогдсон. Иргэдийн төлөөлөгчдийн хурал нийслэлийн хэмжээнд тулгамдаж буй олон асуудлуудыг бид хуралдаж хэлэлцэх зарчмаар санал хурааж шийдвэрлэдэг. Хамгийн сүүлд би төсвийн асуудал дээр байр сууриа хатуу илэрхийлсэн. Энэ жилийн манай төсөв нэг их наяд төгрөг болсон. Энэ бол бага мөнгө биш. Улаанбаатар хотыг хөгжүүлхийн тулд хотын хамгийн хүндрэлтэй газар гэр хороолол, тэнд  амьдарч байгаа иргэдийн асуудал байгаад байна. Тэгсэн хэрнээ тэнд ихэнхи хувь нь амьдарч байна. Энэ асуудал руу бид анхаарлаа хандуулж ажиллах ёстой ийм саналыг дэвшүүлсэн ч харамсалтай нь дэмжигдээгүй. Энэ нь миний хувьд улс төрийн шалтгаанаар тавьж байгаа асуултанд маань  хориг тавьж, эсэргүйцэж байгаа үйлдэл болсон гэж боддог. Улаанбаатар хотоос сонгогдсон 45 төлөөлөгч хотыг хөгжүүлэхийн тулд өөрсдийн оюун ухааныг уралдуулах ёстой. Би бол тэгэж бодож ажлаа хэрэгжүүлдэг. Сайн хийх гэж байгаа ажил болгоныг нь үгүйсгэж харлуулаад байх хүсэл сонирхол байдаггүй. Нэгэнт бид нар мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдсөн. Тэрэнд нь харин алдаа оноо, дутуу зүйл юу байна гэдгийг хянаж, хэлж өгөх нь үүрэг.

-2024 он хаяанд иржээ. Удахгүй болох сонгуульд төлөлвлөсөн ажилаасаа дурьдаж болох уу? Нууц биш бол...

Монгол улсын хөгжлийн цикл  цаг хугацаагаа сонгуулийн дөрвөн жилээр хэмжэгдэж байна. Энэ нь сайн муу хоёр талтай, Сайн нь тал нь гэвэл тааруу хүмүүсийг дөрвөн жилийн дотор сольчихно, муу тал нь урт хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлт алдагдаж байна. 2024 онд ард түмэн дүнгээ тавиад сонголтоо хийх байх. Дараагийн сонгуулиар нийслэлд нэр дэвших үү,  УИХ-д өрсөлдөх үү гэдгээ одоохондоо шийдээгүй. Намайг сонгосон иргэд маань дүнгээ тавина. Ямар ажил, яаж хийж хэрэгжүүлсэн бэ гэдгийг дүгнэнэ. Сошиал медиа хөгжсөн энэ цаг үед сонгогдсон тойргынхоо иргэдэд хийж бүтээсэн ажлаа суртачлах хялбар болсон байна. Сонгууль болдгоороо л болох байх. Хүлээж авч байгаа нэг хэсэг байна. Хүлээж авахгүй байгаа хэсэг бас байна. Сүүлийн хоёр удаагийн сонгууль олон хүмүүст эргэлзээ төрүүлсэн. Би ч бас эргэлзэж байгаа хүмүүсийн нэг. Шудрага сонгууль болж, шудрагаар өрсөлдөж, зөв хүмүүс сонгогдож энэ улс орныг хөгжүүлээсэй.

-Төрийн анхан шатны нэгж дээр найман жил ажилласан хүний хувьд манай улсын төрийн байгууллагын гажуудал хэр мэдрэгддэг вэ?

Өнөөдөр төрийн байгууллагын бүтэц зохион байгуулалт бүгд хуулиараа зохицуулагддаг. Нийслэлийн бүтцийг Засгийн Газар баталдаг. Дүүргийн бүтцийг Нийслэл баталдаг. Яг үнэндээ төрийн байгууллага иргэд, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй харьцаж байгаа харилцаа, зохицуулалт хангалтгүй байгаа. Төрийн удирдлагын систем 20 жилийн өмнө байсан  уламжлалт аргаараа л явдаг. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд виртуал ертөнцөд өөрийн улсыг бий болгож, шинэ нийгэмийг цогцлоож байна. Техник технологи ингэж хөгжиж байхад манайд мөнгө тушаахын тулд банкнд дугаарладаг систем бүрэн арилаагүй байна. Цомхон, чадварлаг, илүү смарт техник технологируу чиглэсэн баг бүрэлдэхүүн бүтцийг бий болгох хэрэгтэй гэж боддог.

-Намчирхдаг, нутаг усны үзэл их гаргадаг... аль нэг нам гэхгүйгээр  Асуудлаа ярьдаг шийдэлд хүрдэг байж яагаад болохгүй гэж? Улс төрийн ийм шинэ соёлын довтолгоог хийх нь цаг нь магадгүй 2024 он байгаасай...

Монгол улсын иргэд сонгууль өгөх соёл, мэдлэг боловсролтой болсон цагт өнөөдрийн энэ улстөрийн гажуудал цэгцэрнэ. Түүнээс биш нэг лидер гарч ирээд өөрчилж чадахгүй. Үүнийг сонгогч иргэд л өөрчилж чадна. Иргэд өөрсдөө намчирхадгүй, нутаг усны үзэл гаргадгүй зөв эрүүл сонголтыг хийх ёстой. МУ-д дундаж давхарга 50%-иас илүү болсон цагт эрүүл сонголт хийгдэх байх гэж боддог. Мөнгөөр сонголтоо худалдахаа больж, хүнээ зөв таньж судалж сонгодог болсон цагт бид утгаараа хөгжиж эхэлнэ. Улстөрч хүн гэдэг нийгмийн зүтгэлтэн байдаг. Манай оронд улстөрч гэхээр л авилгалын гол эх үүсгэвр болсон. Өнгөөр ялгавал хар өнгөтэй болжээ. Сүүлийн хоёр жилд иргэдийн  50% дундажаас доогуур түвшинруу орсон. Эсрэгээрээ  таван хувь нь дэлхийн тэрбумтаны хэмжээнд хүржээ. Бид баялагаа зөв хувиарлаж хувааж чадвал улс даяаараа сайхан амьдрах бүрэн боломжтой.

-Сонгуулийн хар машины тухайд таны байр суурь ямар байдаг вэ? Та хар машинд итгэдэг үү?

Хэцүү л юм даа. Өнөөдрийн эрх барьж байгаа МАН хар машиныг шудрага сонгууль хийх боломжгүй гэдэг факт баримтуудыг гаргаж жагсаал цуглаан хийж байсан. Тэр хар машинаараа хоёр сонгууль дарааллан ялат байгуулла. Тэр нөхдүүдийн харж байгаагаар харахаар асуудалтай юм шиг байна. Би өөрөө судалж үзэж, мэргэжлийн хүмүүстэй нь ажиллаж үзээгүй. 2024 оны сонгуулийг харья. Хоёр сонгууль дарааллан 60-с дээш суудал авч ялна гэдэг бол эргэлзээтэй. Сайн ажиллаж байсан бол хамаа алга, иргэд сонгожээ гэхсэн...Нийтээрээ болохгүй зүйл их байна. Удирдаж байгаа хүмүүс алдаа гаргаж байна. Бидний сонгосог хүмүүс буруу хүмүүс байгаад байна. Тийм байхад яагаад дахин дахин сонгогдоод байгаад иргэд дор бүрнээ бодох хэрэгтэй.

">

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.198.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.