Монгол улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮНЭЭР томилогдсон өдөр өнөөдөр тохиож байна. Эрч хүч дүүрэн 1980-д оны төлөөлөл Засгийн эрхийг удирдсан түүх бичигдэж эхэлсэн нь энэ. М.Энхболдыг огцруулах тэмцэл хийж, хөхөө өвлийн хүйтэнд жагсаж байхаасаа л өөрийн түүхээ шулуун дардан бичигдэхгүй гэдгээ тэрбээр мэдэрсэн байх. Уг нь ЯМАР Ч АЖИЛ, АЛБАН ТУШААЛД ОЧИХГҮЙ гэж ам алдаж байсан удаатай. Түүний тэргүүлсэн ШИНЭ ҮЕИЙН гэх тодотголтой гүйцэтгэх засаглал өнөөдөр улс орны өдөр тутмын ажил амьдралыг зохицуулж яваа. Бүтэн нэг жилийн хугацаанд Монгол улсад тархсан Коронавирусийн цар тахал гэх аюулт өвчинтэй бүхий л чадлаараа тэмцэж, иргэдийнхээ эрүүл мэндийн эн тэргүүнд тавьж, вакцинжуулалтаараа тэргүүлсэн улс болсон нь яах аргагүй оновчтой зөв бодлого байсныг тодотгох нь зүйтэй.
Цөөн хэдэн улстөрчдөд ашигтай, эх орон, ард түмэнд хохиролтой байсан ОЮУТОЛГОЙ ТӨСӨЛД Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нухацтай хандаж, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ талыг өмнөө бөхийлгөж чадлаа. Үүний үр дүнд Монголчууд БАЯЛАГТАА ЭЗЭН НЬ болж, олон жилийн хохирол, ямар ч үндэслэлгүй өр төлбөрөө барагдууллаа. Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэж. Тэр яг л хэлсэндээ хүрч Оюутолгойг МОНГОЛЫН ТАЛД буцаан авчирлаа. Браво. Баяр хүргэе. Алдаа оноон дундуур бүдэрч явахдаа тэрээр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” гэгчийг амжилттай хэрэгжүүлж, дампуурахад тулаад байсан ЖИЖИГ ДУНДЫН САЛБАРАА хөл дээр нь босгож чадлаа. -5,3 хувийн уналттай байсан улсын эдийн засаг аажмаар сэргэж +3.6 болтлоо өсжээ.
Ерөнхий сайдын хийсэн улстөрийн мэдэгдлээс ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ бөгөөд чихэнд чимэгтэй, улсад шийдвэр нь одоо хэрэгжүүлэхээр зорьж буй “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО” юм. Энэ бол Монгол Улсын ИРЭЭДҮЙН ХӨГЖЛИЙН ҮНДСЭН СУУРЬ бөгөөд улсын тусгаар тогтнолын гол илэрхийлэл юм. Монголчууд бүгдээрээ сэргэж, АЖИЛТАЙ, ҮСРЭНГҮЙ ХӨГЖИЛТЭЙ, ҮЙЛДВЭРЖСЭН МОНГОЛ УЛСЫГ хамтдаа цогцлоон бүтээх зорилгод НЭГДЭХТҮН!!!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин