Ц.САНДУЙ: Монголын баг тамирчид ХАМГИЙН ШИЛДЭГ ЦАНА ХӨЛӨГЛӨЖ уралдана
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-02-08

Бүгд найрамдах Хятад Ард улсад зохион байгуулагдаж буй “БЭЭЖИН -2022” өвлийн олимпийн наадам үргэлжилж байна. Манай улс өвлийн олимпт гурван тамирчин оролцож буй. Монгол улсын баг тамирчдын багийн ахлагчаар Цэвэгсүрэнгийн Сандуй ажиллаж байна. Тэрбээр НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын даргаар ажиллаж байгаад төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэх алдарт “60 тэрбумын хэрэг” гэгчид нэр холбогдон улмаар ёс зүйн хариуцлага хүлээн сонгуульт албан тушаалаасаа огцорсон нэгэн.

 

Хэдийгээр улстөрийн замналаа хар бараан түүхээр бичсэн спортын салбарт өөрийн хувь нэмрээ оруулсаар байгаа нэгэн. Тэрбээр МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, ЁС ЗҮЙН ХОРООНЫ дарга, Монголын триатлоны холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг нэгэн.  Тэрбээр  "Монголын баг тамирчид болон ТВ-ийн сэтгүүлч, зураглаач гээд нийт 17 хүн Хүннү эйрийн онгоцоор нэгдүгээр сарын 31-нд Бээжинд ирсэн. Олимпын баг тамирчдын бүрэлдэхүүнд 7 хүн бий. Хоёр тамирчин, эмч, дасгалжуулагч, цанын холбооны нарийн бичгийн дарга, МҮОХ-ны гадаад харилцаа хариуцсан ажилтан гээд 7 хүн олимпын нээлтэд жагслаа. Коронавирусийн халдварын дэглэмийг чанд сахиж, тамирчид Шведэд бэлтгэлээ хийгээд тусгаарлалтад байж байгаад энд ирсэн.  Манай тамирчид хамгийн шилдэг цана хөлөглөн олимпын наадамд уралдана. Тамирчдадаа шинэ цана, хувцас хэрэглэл авч өгсөн" гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.48.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.