14 жил маргалдсан ТӨМӨР ЗАМЫН ЦАРИГИЙГ тохиролцож,  нүүрсний экспортод НОГООН ГЭРЭЛ АСААЛАА
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-02-08

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхаж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн жишиг харилцаа болгон хөгжүүлэх, хоёр улсын Засгийн газрын хооронд хэрэгжих хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, бодлогын баримт бичгүүдийг уялдуулах, хоёр намын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцлоо.

Айлчлалын хүрээнд “Хийн хоолой төслийг эрчимжүүлэх”, “Нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлэх”, “Гаалийн шалган нэвтрүүлэлтийн нэмэгдүүлэх”, “Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц” төслийн санхүүжилт зэргийг шийдвэрлэхээр тохиролцоонд хүрсэн байв. Хамгийн чухал нь олон жил улстөрийн шалтгаанаар гацаагаад байгаа ТӨМӨР ЗАМЫН ЦАРИГ буюу холболтын маргааныг эцэслэлээ. Тодруулбал Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 гаруй хувийг дангаараа эзэлдэг Гашуунсухайт-Ганцмод боомт болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсоноор 14 жил улстөрийн гацаанд байсан НҮҮРС ТЭЭВРИЙН ТӨМӨР ЗАМ ТӨСӨЛД НОГООН ГЭРЭЛ АСЛАА.

Тэрбээр Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Хятадын талын дэвшүүлсэн “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”, “Бүс ба Зам” санаачилга зэрэг хөгжлийн бодлоготой уялдаж байгааг тэмдэглэв. Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхий сайд нарын уулзалтаар яригдсан хоёр улсын боомтуудыг холбох төмөр замын төслүүд, тухайлбал Гашуунсухайт-Ганц модны боомтын төмөр замын бүтээн байгуулалт болон Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны замын төсөл зэрэг томоохон төслүүдэд онцгойлон анхаарал хандуулахаар боллоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ийнхүү НҮҮРС ТЭЭВРИЙН ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛД НОГООН ГЭРЭЛ АСААЛАА

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.10.80)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.