Иргэн Ч.Мөнхбаяр, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нар "Дэлхийн монголчуудын хуралдай" НҮТББ-ыг хамт байгуулжэ
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-02-20

Тагнуулын хэргээг баривчлагдсан Чулуундоржийн Мөнхбаярын ард Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байгаа юу гэсэн хардлага олон нийтийн дунд байгаа. Энэ хардлага үнэний ортой байж ч болох талтай юм. Учир нь экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуайн удирдах зөвлөлийн даргаар нь ажилладаг “Дэлхийн монголчуудын хуралдай” НҮТББ-ын үүсгэн байгуулсан таван хүний нэгт нөгөө хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болоод буй Ч.Мөнбаяр гэгч эрхэм байна.

Иргэн Ч.Мөнхбаяр, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар Өвөрмонголчуудын бичиг үсгийг устгаж болохгүй гэсэн үндсэн үзэл санаан дээр нэгддэг. Ц.Элбэгдорж гуай Монгол улсын иргэний хувиар Бүгд найрамдах Хятад ард улсын дарга ноён Ши Зиньпинд хаяглан “Өвөрмонголчуудын бичиг соёлын асуудлаар хүндэтгэлтэй хандах”-ыг илэрхийлсэн захидал илгээж байсан бол иргэн Ч.Мөнхбаяр Монголчуудтайгаа хамт жагсаал цуглаан хийж, тэмцэж явсан. Тийм ч учраас уулзаж ярилцан хамтарч тэмцэхээ илэрхийлж дээрх төрийн бус байгууллагыг байгуулсан байж таараа. Үндсэндээ үзэл санаа нэгтэй хүмүүс гэж ойлгож болно.

Гэтэл тагнуулийн байгууллагаас Чулуундоржийн Мөнхбаярыг хойшлуулашгүй ажиллагаа явуулан баривчилж, гэрт нь нэгжлэг хийсэн. Тодорхой хэмжээний гадаад вальют, мөнгөн дэвсгэртийгнотлох баримт болгон авсан гэх мэдээллийг Тагнуулын байгууллагаас өгсөн. Олон нийт, найз нөхөд, таньж мэдэх хүмүүс нь Ч.Мөнхбаяр бол яав ч “эх орныхоо эсрэг ажиллах хүн биш. Итгэхгүй байна. Гадны тагнуулын байгууллага манай улсад нэвтэрлээ гэхэд түүн шиг эх оронч, тэмцэгч хүмүүсийг онилохгүй. Энэ бол цэвэр эрх баригч намын явуулга. Засгийн газрыг шүүмжилж бичиж, ярьж, хэвлэлийн хурал хийсний дараа ийм зүйл болж байгаа нь улстөрийн зохион байгуулалттай, эх орончдын амыг үдэх гэсэн оролдлого” гэх зээргээр таамаглан, сэжиглэж байна.

Зарим нь Ч.Мөнхбаярын ард Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нар байгаа. Тэд эх орныхоо эсрэг үйл ажиллагаа явуулах зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд энгийн номхон иргэнийг ашиглачихлаа. Одоо Ц.Элбэгдорж тэргүүтэй урвагчдыг барих ёстой” хэмээн шүлсээ үсчүүлж, хардаж байна. Хүн бүр хардах эрхтэй. Тийм учраас тэдний таамгыг ч бас хүндэтгэх ёстой.

Судлаачдын зүгээс “Навчис унахад намар ердөө шалтаг байсан” гэгчээр “МАН-ын олон гишүүд ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГЭЭР дээлээ нөмөрч болзошгүй учраас асуудлыг мартагнуулах, өөр нэг синсацаар хөгжлийн банкны дүйвээнийг дарах гэж сүржин баривчилгаа явууллаа. Ч.Мөнхбаяр удахгүй гараад ирнэ. ТЕГ, төрөөс уучлал гуйгаад л өнгөрнө” гэж сэтгэж байгаа нэг хэсэг ч бас байна.

Тэрээр 4 хоногийн өмнө хэвлэлийн хурал зарлаж Л.Оюун-Эрдэнийн засгийн газар огцор! Хятадын хөгжлийн галт тэрэгт хамтдаа сууя! гэж хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. 3 жилийн өмнө иргэний хөдөлгөөдтэй уулзах үед, Би “хэзээ ч албан тушаалд очихгүй, та нартайгаа хамт гудамжинд жагсаж тэмцнэ” гэж байсаан. “Ордон орчихоод удахгүй гараад ирнэ” гээд орсоон. Гэтэл ордон ороод 2 сар болчихжээ. Эргэж та нартайгаа уулзалгүй 2 сар болчихжээ.

Ордон ороод, "ЗГХЭГ-ын дарга болчихвол бидний яриад байсан юмнууд бүтэх юм байнаа" гэдгийг мэдэнгүүтээ би цаг алдахгүй гээд бушуухан ЗГХЭГ-ын дарга болчихсон юм л даа.

Одоо та нар тарцгаа. Талбай дээр барьсан гэрнүүдийг буулгацгаа. Гахай жил бүх юм сайхан болно. Би МАНАН-гийн эсрэг тэмцлээсээ ухрахгүй, амь хайргүй тэмцэхээ андгайлж байна! хэмээн мэдэгдэл бичиж байжээ!!!

Иргэн Чулуундоржийн Мөнхбаярын талаар хэн юу хэлэв...

“1990-ээд оны уран зохиолын хүрээнд Ч.Мөнхбаяр өвөрмөц сэтгэлгээгээрээ ялгардаг сан. 1996 онд гарсан “Өвгөнтэй тэнгис” туужийг нь олоод уншчихвал ийн хэлэх болсны минь учрыг та ойлгох байх. С.Анударын номыг хамгийн анх тэр л задлан дүгнэж бичсэн. Аливааг өөрөөр хардаг, өөрөөр сэтгэдэг хүн.

Өөрөөр сэтгэгчид үзэл бодлын хувьд ямагт “чигээрээ” байдгийг ч хэлэх үү. Кирилл үсгийг латинаар халах хөдөлгөөн санаачилснаар түүний тэмцэгч этгээд араншин анх илэрсэн санагддаг. Тухайн үедээ энэ нь олон хүнд утгагүй санагдсан ч, төдхөнөө л гар утас, компьютер тэр чигээрээ латин галигаар амьсгалж эхэлснийг бид бэлээхэн мэднэ. Одоо бол Монгол угсаатны эрх ашгийн төлөө, тэр тусмаа өмнөд монголчуудынхаа эрхийг хамгаалахын төлөө санаа зовниж, түүнээ ч хурцаар илэрхийлдэг нэгэн. Хятад улс хүний олон, эдийн засгийн хүчирхэгжлээр дэлхийг мэхэлзүүлж, дүйвээнд нь өмнөд монголчууд хэл соёл ч үгүй болоход хүрээд буй гашуун үнэнийг байнга л сануулж ярьдаг, түүнээс гадна улс төрчдийн хуурмаг дүр төрхийг ч илчилсэн зүйлс байсхийгээд биччихдэг түүнийг өнөөдөр гудамжаар алхаж явахад нь баривчилсан сураг дуулдлаа.

Хэрэв тэр Бээжинд алхаж яваад баривчлагдсан бол ч би гайхахгүй л дээ. Гэтэл төрж өссөн хотынхоо гудамжинд... Баривчлагдсаны учир нь үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө л биш байгаасай. Тийм цаг үе тэртээ хойно хоцорсон л гэж бодож явдаг юм сан. Миний таних Мөнхбаяр бол ёсон бус гэмт үйлдэл хийхээргүй, эгэл жирийн сэхээтэн билээ...” гэж зохиолч Г.Аюурзана гуай тодорхойлжээ.

Өвөрмонголын өөртөө засах орны нэгэн залуу “Ч.Мөнхбаяр ах бол Өвөрмонголчууд эрхийн төлөө тэмцэж байгаа ар монгол дахь цор ганц хүн. Бид яриад, яваад очиход тэр хүн л биднийг тосдог. Тагнуулын хэрэгт орооцолдох хүн биш. Монгол, Хятад хоёр улсын тагнуул хоорондоо маш нарийн холбоотой. Тэгэхээр Хятад улсын бодолого байхыг ч үгүйсгэхгүй. Тэр Засгийн газрынхаа эсрэг хүчтэй тэмцдэг учраас ийм шийтгэл хүлээлээ гэж харж байна” гэж үзэл бодооо хуваалцсан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.34.192)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.