Хоёр Монгол гэхээр танд юу бодогдож байна вэ? Хоёр ширхэг Монгол хүний тухай лав биш!!! Тэрчлэн Ардчилсан болон Ардын намын гишүүн хүмүүс, Ар, өвөр Монголын тухай огтоос биш!! Дэлхийн том гүрнүүдийн өдөөн хатгалгаар Укриан улс ДАЙНЫ ЗОЛИОС болж буй. ОХУ хэзээнээсээ дайчин үндэстэн гэдгээ нотлох гэж, В.Путин энэ цагийн хүчтэй, нөлөөтэй удирдагч гэдгээ батлах гэж ДАЙНД сүр үзүүлж байна. Энэ нөхцөл байдалд Укриан мэт жижигхэн МОНГОЛ УЛСАД ямар хамааралтай вэ гэдгийг та бодож үзсэн үү!!!
Монголчуудын дийлэнх нь хэрэв дайн гарвал манай улс хөрснөөс арчигдана гэж сэтгэж байгаа. Учир нь Орос шиг, БНХАУ шиг, Япон, АНУ шиг цэрэг зэвсэглэл өндөр хөгжсөн улс биш. Хөгжил буурай, ядмаг гэж бодсоор л байгаа. Магадгүй. Үгүйсгэхгүй. Зарим нь бид ЧИНГИС ХААНЫ ҮР САД урчаас сохор хүн ч гэсэн эх орноо хамгаалахын тулд мухар хутга ч болтугай бариад дайрна” гэж ярих хэсэг бас байна. Энд дайн болох эсэх, дайтвал ялах ялагдах тухай ярих нь одоо илүүц!!!
Улстөр мэддэг нь улстөрөө, геополитик мэддэг нь геополитикээ ярьна биз!!! Одоохондоо бид дотоод дахь “ДАЙН” –аа ялах хэрэгтэй болчихоод байна. ХОЁР МОНГОЛ гэдэг чинь сайн ах, мөнхийн хөрш Оросуудыг дэмжих, эсвэл ялагдаж, хохирол амсаж буй Укрианыг өмөөрөх явдал биш л дээ.
Хоёрдугаарт!! Хүн төрөлхтөн дайны гашуун үр дагаврыг энхийн өнөө цагт хүртэл бүрэн арилгаж дуусаагүй гэдгээ мартах учиргүй! Эрдэнэт хүний амь нас, эд зүйлс, эдийн засаг гээд асар их зүйл зүгээр л үнс болчихдог. Тэгэхээр хүсэх зүйл биш.
Гуравдугаарт!!! Галуу дуурайж, хэрээ хөлөө хөлдөөнө гэж үг бий. Манайх шиг хүчин чадал муутай ч “бардам санаа” ихтэй улс Орос Украйн гэж хэрэлдэж, талбайд жагсаж байхаар дотоодын “БАЯН ХООСНЫ ДАЙН”-аа хэрхэн зогсоож, шударга хуваарилалтыг хийх вэ гэдгээ л ярих, шийдэх нэн тэргүүний хэрэгцээ байна!!!
Хөгжлийн банкнаас БАЯЧУУД ЗЭЭЛ АВЧ, ядуус нь ШООЛЖ, ҮЗЭН ЯДАЖ байна!!! Баячууд нь улстөрд гарч, ядуус нь халамж горьдож суугаа. Энэ дайнаа л зогсоох хэрэгтэй! Юун Оросыг дэмжиж, Укрианыг миалах. Больж үз! Хүн хуруугаа хазаж чаддаг ч алганы хонхороо хазаж чаддаггүй юм. Хэмжээн дээ л сэтгэ. Гэхдээ баатарлаг, зоригт Монголчуудынхаа эр зоригийг мохоож үл болно. Хүн бүхэн мөрөөдөх заяамал эрхтэй. Чөлөөт ардчилсан тогтолцоотой учраас шүүмжлэх, хориглох, үзэл бодлоо ч илэрхийлэх эрх нь нээлттэй.
НЭГ МОНГОЛ нь БАЯН, нөгөө Монгол нь ЯДУУ ... Хоёр монгол чинь ердөө ийм!! Баячуудын амьдрал атаархсан, тэднийг шүүмжилж, муулсан ЯДУУС аль ашигтай талд очиж, улс оронд тайван бус нөхцөл байдал үүсгэх ч эрсдэлтэй. Мөнгө гэдэг угаасаа нэгт их олдож, нөгөөд бага олдож, хэн нэгний шуналыг хөдөлгөж, автоматаар тархийг нь удирдаж байдаг аймшигтай зүйл. Тэгэхээр энэ асуудлаа нэн даруй шийдэхгүй бол БАЯЧУУДЫН хөрөнгийг ЯДУУС дээрэмдэх ажиллагаа эхлэхийг ч үгүйсгэх газаргүй.
Дайн гэж нэгнийгээ хөөрөгдөж суухаар дотоодын асуудлаа шийдсэн нь зөв байх. НЭГ МОНГОЛ болохын тулд ХОЁР МОНГОЛЫГ хагалах л хэрэгтэй!!!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин