Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Том төслүүдтэй холбоотой тухайлбал Эгийн голын усан цахилгаан станцтай холбоотой надад ярих олон зүйл байгаа мөртлөө үүнийг би нээлттэй ярих боломж байхгүй. Яагаад гэвэл үүний цаана геополитикийн асуудлууд бий. Үүнээс болоод мэдээллийн ойлголтын маш том зөрүү үүсэж том төслүүд гацаж байна. Хэрэв энэ хөтөлбөр батлагдвал Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан 20 төслийн талаар УИХ-ын чуулганд хаалттай мэдээлэл хийхэд бэлэн байна. Үүний цаана ямар компани байдаг, Эгийн голын усан цахилгаан станцын төсөл яагаад зогссон, манайхаас ямар бичиг явж байсан, хөрөнгө оруулалтын хэлэлцээр эцэст нь яагаад өөрчлөгдсөн, ямар улс төрчид нөлөөлж байсан талаар ярьж болно. Харамсалтай нь нээлттэй ярих нь буцаад том төсөлд эрсдэл учруулж магадгүй учир хаалттай ярилцахад бэлэн байна гэж мэдэгдэж байв.
Тэгвэл Эгийн голын усан цахилгаан станц төсөл МУХБ-ны санхүүжилтээр төслийн шинэчилсэн ТЭЗҮ, холбогдох судалгааны ажлуудыг гүйцэтгэсэн бөгөөд төслийн зөвлөх Франц улсын “Трактебел Инженеринг” компанийн боловсруулсан 315 Мвт хүчин чадал бүхий усан цахилгаан станцын ТЭЗҮ-ийг эрчим хүчний салбарын ШУТЗ-ийн 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хурлаар хэлэлцэн дэмжин, Засгийн газрын хуралдаанаар БНХАУ-ын 1.0 тэрбум ам.долларын зээлийн хөрөнгөөр барьж байгуулах шийдвэр гаргажээ.Гэвч БНХАУ-ын талаас усан цахилгаан станцын Байгаль нуурт ус зүйн болон экологийн үзүүлэх нөлөөний талаар ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороо, БНХАУ-ын талд ОХУ-ын тавьж буй асуудлаар ойлголцолд хүрэх хүртэл төслийн санхүүжилтийг олгох боломжгүй талаар мэдэгдсэн тул санхүүжилтийн асуудал зогсонги байдалд орсон байна.Уг асуудлаар Олон улсын байгаль хамгаалах холбооны шинжээч 2015 оны 5 дугаар сард Монгол Улсад ажиллаж төслийн Байгаль нуурт үзүүлэх ус зүйн нөлөөлөл бага хэдий ч биологийн олон янз байдлын нөлөөллийн нэмэлт судалгааг хийх шаардлагатай гэж үзсэн тул ЮНЕСКО-гийн Дэлхийн Өвийн хорооны 2015 оны 39, 2016 оны 40 дүгээр чуулганаар Монгол Улсыг энэ талаар нэмэлт судалгааны ажлыг хийх тухай зөвлөмж гаргажээ.Төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс биологийн олон янз байдлын нөлөөллийн судалгааны ажлын даалгавар боловсруулан холбогдох талуудын саналыг тусган БОАЖЯ-аар батлуулан судалгааны ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын ажлыг зохион байгуулж байна.
“Эгийн голын усан цахилгаан станцын төслийн нэгжийн танилцуулга”-ыг тус нэгжийн Инженер, техникийн албаны дарга Д.Будхүү нэгэнтээ “Эгийн голын усан цахилгаан станц нь манай улсын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг үлэмж нэмэгдүүлэх том төсөл билээ. Гэвч сүүлийн 20 гаруй жил олон шалтгааны улмаас хэрэгжих боломжгүй, гацаад байгаа юм. 2015 онд энэ төслийг БНХАУ-ын 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр тохироод одоо хүртэл явж байна. Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар эрдэмтдийн уулзалтыг энэ оны эхний хагаст зохион байгуулж, Байгал нуурын гидрогеологид үзүүлэх нөлөөллийн талаар судлахаар болсон” гэж байсан ч өнөөдрийг хүртэл нам гацчихаад байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин