Ардчилсан намын бүлгээс ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардаж Малчин иргэдийн арилжааны банкнаас авсан зээлийн үлдэгдлийг төрөөс нэг удаа хариуцан төлөх тухай хуулийн төслийг өргөн барина гэж УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Б.Бейсен: Малчдын асуудал дээр Засгийн газраас яаралтай арга хэмжээ авахгүй бол нөхцөл маш хүнд байна. Отроор яваа малчдын бага насны хүүхдүүд, жирэмсэн ээжүүдэд нисдэг тэргээр эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэх шаардлагатай байна гэв.
Ц.Туваан: Малаа алдсан малчид эрсдэлд ороод байгаа юм биш. Монгол Улс бүхэлдээ эрсдэлд ороод байна. Малаа барсан малчид хотыг чиглэхээс өөр аргагүй болно. Хот хөдөөгийн сэргэлтийн бодлого эсрэгээрээ хэрэгжих нөхцөлд орлоо. Засгийн газрын сайд нар өрөөнөөсөө гараад амьдрал дундуур туучаад, иргэдийнхээ төвд оч!
Ж.Батсуурь: УИХ ээлжит бус чуулганыг зарла. Малчдаа аврахын тулд Монгол төр яаралтай арга хэмжээ ав. Үндсэн хууль, Нэгжийн хууль, Сонгуулийн тойрог өөрчлөх болохоор ээлжит бус чуулган зарлаад хуралддаг байж зудын байдал хүндэрсэн энэ нөхцөлд таг чимээгүй байгаад байж болохгүй!
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20