Т.Батцогт: Нийслэлийн 1,7 сая иргэний 14 хувь нь ГАЗРАА ӨМЧИЛСӨН. Цаана нь 1,4 сая иргэн ГАЗАРГҮЙ
Үйл явдал
/
2024-02-23

Гадаадын иргэдэд газар эзэмшүүлж, ашиглуулах нь үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудлыг хөндөж байна хэмээн Ардчилсан нам болон УИХ дахв Ардчилсан нам, Ардчилсан залуучуудын холбооноос “Бүтэн Монгол” аяныг өрнүүлсэн. Улмаар Засгийн газраас Их хуралд өргөн мэдүүлээд байсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн газартай холбоотой заалт Үндсэн хууль болон Газрын тухай хуулийг зөрчиж байна хэмээн эсэргүүцэж, хуулийн төслийг татан авах шаардлага хүргүүлж байлаа.

Тэгвэл  Хөрөнгө оруулалтын тухай хуульд гаднын иргэнд газар эзэмшүүлж, ашиглуулахтай холбоотой одоо хэрэгжиж буй хуулийг хүчингүй болгох тогтоолын төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцүүлнэ гэдгээ УИХ-ын дарга мэдэгдээд буй.  Харин “Бүтэн Монгол” хөдөлгөөнөөс Хөрөнгө оруулалтын хуулиар гаднын иргэнд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг дахин хөндөхгүй байх эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай хэмээн мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн газартай холбоотой заалтад гал унтраах байдлаар хандаж болохгүй хэмээн үзэж байгаа юм. 

Нийслэлийн АН-ын дарга Т.БАТЦОГТ 

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 6.3-т бэлчээр болон тусгай хэрэгцээт газраас бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно гэсэн ийм Үндсэн хуулийн заалт байдаг. Гэтэл 2023 оны наймдугаар сард Монгол Улсын Засгийн газрын 294 дүгээр тогтоол гарсан. Түүнд нийслэл Улаанбаатар хотын иргэдэд шинээр газар эзэмшүүлж, өмчлүүлж болохгүй гэж тусгасан байгаа. Үүнээс болоод Улаанбаатар хотын иргэд өнөөдөр хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу газраа эзэмшиж, өмчилж чадахгүй байдалтай байгаа юм. Улаанбаатар хотын иргэдийн нийт 14 хувь буюу 238.000 иргэн өнөөдрийн байдлаар газраа өмчилсөн байна. Гэтэл Улаанбаатар хот маань 1.7 сая иргэнтэй. Цаана нь 1.462.000 мянган иргэн өнөөдөр хуулиар олгогдсон газраа өмчлөх, эзэмших эрх нь хаагдсан хэвээр байна. Тэгвэл Ч.Хүрэлбаатар тэргүүтэй нөхдүүд өнөөдөр Монгол Улсын газар нутгийг гаднынханд “ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ” нэрээр хэдэн зуун сая га газраар нь эзэмшүүлэх, 100 жилээр өгөх хуулийг санаачлаад явж байна. Яг энэ асуудлын хүрээнд өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд бид зах, худалдааны төв, олон нийтийн газруудаар урвасан нөхдүүдтэй бид тэмцэл өрнүүлж “БҮТЭН МОНГОЛ” хөдөлгөөн өрнүүлээд ажилласан.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.214.139)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.