Япон Улсын Засгийн газрын 2023 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Завхан аймгийн Их-Уул сумын эрүүл мэндийн төвийн засварын төсөл”-ийн гэрээнд Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайд М.Игавахара болон Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нар гарын үсэг зурлаа.
Уг төсөл хэрэгжсэнээр хөдөө орон нутгийн ард иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээг эрүүл аюулгүй орчинд түргэн шуурхай авч, эрүүл ахуйн чанар дээшилж, үр ашиг, ач холбогдол цаашид ч улам өсөн нэмэгдэнэ. Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 34 жилийн турш 602 дахь удаагаа тасралтгүй хэрэгжиж, Завхан аймагт 24 дэх төслөө хэрэгжүүлж байна. Энэхүү хоёр орны найрамдалт харилцаа гүнзгийрч, шинэ шатанд гарч буйн илэрхийлэл юм.
Япон Улсын Засгийн газарт Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн агуулгаар улам баяжин бэхжиж, улмаар бүс нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20