МАН-ын бага хурлыг маргааш буюу Бямба гарагт зохион байгуулагдана. Уг хуралдаанаар ямар асуудал хэлэлцэхийг МАН-ын бага хурлын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр "Уг хурлаар мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж, Даваа гарагт аудитын байгууллагад өгнө. Аудитын байгууллага намуудын мөрийн хөтөлбөрийг хянаж, дөрөвдүгээр сарын 20-25-нд баталгаажуулна. Үүний дараа мөрийн хөтөлбөрөө олон нийтэд мэдээлэх эрхтэй болно.
Түүнээс гадна Бага хурлаар УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тавих шаардлага, шалгуур, нэр дэвшүүлэх журмыг батална.
Намын дүрмийн дагуу авлига, албан тушаалын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан бол сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Сонгогчдын дунд нэр хүндтэй байх нь нэр дэвших үндсэн шалгуур" хэмээн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ.
МАН-ын 2016 оны мөрийн хөтөлбөр 80 гаруй хувь, 2020 оны мөрийн хөтөлбөр 73%-ийн биелэлтэй байна гэж Үндэсний Аудитын Газар дүгнэсэн болохыг тэрбээр хэллээ.
Сэтгүүлчийн асуултад "Одоо байгаа парламентын танхимд нэг эгнээ нэмж, 126 гишүүн суух бүрэн боломжтой гэж үзэж байгаа. ЗГХЭГ-ын зарим хүнийг өөр тийш шилжүүлэх зэргээр 126 гишүүний суух өрөөг бэлтгэж байна.
Давхар дээлтэй байхыг Үндсэн хуулиар хориглоогүй учир давхар дээлтэй гишүүн нэмэгдэх байх" гэж хариулав.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20