Эрх баригч нам 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ Үндэсний Аудитын газарт хүлээлгэн өглөө. Тус намын мөрийн хөтөлбөрийг МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунзаяа ахлаж Стратеги академийн захирал доктор Д.Бумдарь, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж нарын хамт өгсөн байна. МАН-ын мөрийн хөтөлбөрийн гол амин сүнс нь бүсчилсэн хөгжил болоод эдийн засгийн өсөлтийг айл бүрийн хаалгаар оруулахад илүү анхаарсан.
Уг мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа 21 аймгийн 330 сум, Улаанбаатар хотын 9 дүүргийн 207 хороонд ажиллаж олон нийттэй биечлэн уулзалт, хэлэлцүүлгүүд хийж намын гишүүд, иргэд сонгогчдоос нийт 40 гаруй мянган саналыг авч нэгтгэсэн. Мөн түүнчлэн 38 мэргэжлийн холбоодод нэгдсэн 500 гаруй байгууллага, аж ахуйн нэгжээс ирсэн салбар бүрийн шинэчлэлийн асуудлыг тусгасан саналыг мөрийн хөтөлбөрийн төсөлд тусган, орон зайн эдийн засгийн тооцоолол хийсэн мөрийн хөтөлбөрийг боловсруулж хүргүүллээ.
Манай мөрийн хөтөлбөрийн агуулга, зорилго бүрэн хангагдсанаар 2028 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг хоёр дахин нэмэгдүүлж 10 мянган ам.долларт хүрнэ.
Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын сайд, ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, намын нарийн бичгийн дарга О.Батнайрамдал, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг нар өнөөдөр Төрийн Аудитын байгууллагад ажиллав.
Намын хөтөлбөр боловсруулах үе шат, алхам бүрд хамтран ажилласан, санал шүүмжээ өгсөн хүн бүхэнд гүн талархал дэвшүүлье
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20