Монгол төр анх удаа хиймэл оюун ашиглаж эхэллээ
Үйл явдал
/
2024-03-25

Төрийн мэдээллийг ил тод, хайлт хийх боломжтой, хялбар болгосон Шилэн ажиллагаа шинэ түвшинд гарлаа.

Шинэчлэгдсэн 2.0 хувилбараар хиймэл оюун ашиглана. GPT технолог эхний ээлжинд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талаарх асуултанд шууд хариулахаар ажилдаа ороод байна. Төр анх удаа хиймэл оюун сурган ажиллуулж эхэлсэн нь авлигын эсрэг тэмцэлд технолог ашиглаж, мэдэх эрхийг ханган, эрүүл нээлттэй нийгэм бүтээхэд тусална. Технологи хүн шиг асуултаас булзах, нуух, худал хэлэх, бүрхэгдүүлэхийг мэдэхгүй. Байгааг байгаагаар нь, баримтыг баримтаар нь хариулж, 24 цагаар үйлчилнэ. Хиймэл оюун ухааныг дараагийн удаад газар олголт, Засгийн газрын тусгай сангуудын талаарх асуултанд хариулахаар сургаж ашиглахаар төлөвлөсөн байна.

Иргэн Та асуух тусам хиймэл оюун сурч хөгжих болно. Энэхүү шийдэл нь иргэний мэдэх эрхээ хангахад хүн биш технологи засаглах шинэ үеийг эхлүүлж байна. Shilen 2.0 хувилбарын бусад шинэ онцлох зүйлс: - Нээлттэй мэдээллийн ил тод байдлын үнэлгээгээр эхний ТОП 10 байгууллагыг харуулна. Төрийн байгууллага хуулинд зааснаар бүрэн дүүрэн, хүртээмжтэй, эх сурвалжтай, хугацаандаа тайлангаа илгээсэн эсэх шалгуураар жагсаана. - Систем хоорондын солилцоо хөгжүүлснээр нээлттэй мэдээлэл цаг тухайдаа шинэчлэгдэнэ. - Нээлттэй мэдээллийн ил тод байдлын үнэлгээг нэг удаа хянахаас илүү байгууллагын аль бүлэг үзүүлэлт нээлттэй бус байгаа өөрсдөө дүгнэж, арга хэмжээ авах боломж олгоно. Төрийн байгууллагууд илүү нээлттэй, ил тод ажиллана.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.118.7)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.