
УИХ дахь МАН-ын бүлгээс хэвлэлийн хурал хийх үеэр "Эрдэнэс Тавантолгой" компанийн ногдол ашиг 256,000 төгрөгийг хэзээ олгох талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан товч мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой компанийн ногдол ашиг 256,000 төгрөгийг 2024 оны гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 8-ны хооронд олгоно гэж албан ёсоор мэдээлсэн.
Төрийн аудитын байгууллагаас тус компанийн тайланд аудит хийх хугацаа гуравдугаар сарын 25-нд дуусна. "Эрдэнэс Тавантолгой" компанийн санхүүгийн тайлангийн дүгнэлт гарчихвал ногдол ашгийг өнөөдөр ч олгоход бэлэн байгаа. Мөнгө бэлэн, хэмжээ тодорхой. Ялангуяа малчдад нэг өдрийн өмнө ч гэсэн нэмэр болж очоосой гэсэн бодол бий" гэв.
Харин Эрдэнэс Тавантолгой компаниас аудитын дүгнэлт энэ долоо хоногт баталгаажна гэсэн мэдээллийг өгөөд байгаа юм.






Холбоотой мэдээ
-
13 цаг 49 мин
-
16 цаг 15 мин
-
Уржигдар 19 цаг 47 мин
-
Уржигдар 19 цаг 44 мин
-
Уржигдар 19 цаг 42 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 19 цаг 34 мин
-
Уржигдар 19 цаг 33 мин
-
Уржигдар 15 цаг 22 мин
-
Уржигдар 14 цаг 42 мин
-
Уржигдар 11 цаг 33 мин
-
Уржигдар 09 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 15 мин
-
13 цаг 49 мин
-
Уржигдар 11 цаг 33 мин
-
16 цаг 15 мин
-
2025-04-16