Х.Нямбаатар: Д.Гантулга төлөөлөгч өө! Би тан шиг ХҮНИЙ ҮХЛЭЭР УЛСТӨР ХИЙЖ, ШОУДДАГГҮЙ!!
Үйл явдал
/
2024-03-27

НИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан үргэлжилж, нийслэл дэх үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-ыг компани хэлбэрээр өөрчлөн байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр Нийслэлийн ИТХ дахь ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулга Хотын дарга Х.Нямбаатараас асуулт асууж, үг хэлэх үеэрээ муудалцав. Д.Гантулга төлөөлөгчийн хувьд “Хотын дарга аа. 10 иргэн угаартаж нас барлаа. Та яагаад хүн чанар гаргаад эмгэнэл илэрхийлчихдэггүй юм бэ. Би танаас асуулга асуусан ч өнөөдрийг хүртэл хариу ирээгүй” гэхэд Х.Нямбаатар хариуд нь “Д.Гантулга төлөөлөгчөө! Би тан шиг ХҮНИЙ ҮХЛЭЭР УЛСТӨР ХИЙЖ, ШОУДДАГГҮЙ. Угаартаж нас барсан 10 иргэний ар гэрийнхэнтэй уулзсан. Эмгэнэл илэрхийлж, буцалтгүй тусламж үзүүлсэн. Хүний үхэл бол улстөр хийх сэдэв биш” гэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.101.251)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.