Мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах талаар банкны салбар, даатгалынхан, хоршооллын холбооны төлөөлөлтэй албан уулзалт хийлээ. Засгийн газраас хагас эрчимжсэн мал аж ахуйгаар дамжуулан чинээлэг малчидтай “Шинэ хөдөө”-гийн загварыг бий болгохоор зорьж байна. Цас зуд, уур амьсгалын өөрчлөлтөд бүдрэхээргүй мал аж ахуйг хөгжүүлэх нь чухал болжээ. Тиймээс хоршооллын хэлбэрээр ажиллаж буй малчдад урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгох боломжийн талаар судалж байна.
Банкны салбарын зүгээс одоо олгож байгаа малчны зээл хамгийн өндөр төлөлттэйд багтдаг ба хууль эрх зүйн орчинг ойлгомжтой, оновчтой болговол хоршоонд зээл олгох нь сайн хувилбар талаар ярьлаа. Даатгалын салбарынханы зүгээс эрсдэлийг яаж үүрэх вэ гэдгийг тодорхой болгох шаардлагатай талаар хэлж байна. ЗГ-аас гаргасан тус загварт Зээлийн батлан даалтын сангаар батлан дааж байгаа уг зээлийг хувийн даатгалын байгууллагаар даатгуулах нь чухал байгаа талаар саналаа хуваалцлаа.
Мөн төр зээл олгох, зээлийн батлан даалтын сангаар батлан даалгахаас цаашхи үйл ажиллагаанд оролцохгүй. Цаашид зөвхөн арилжааны банк, даатгалын компани, хоршоолол, малчид үйл ажиллагаагаа хариуцаад явах нөхцөл боломжийг бий болгохоор загварчилсаныг үр дүнтэй гэж үзэж байна. Хоршооллын хувьд гишүүн бүр тэгш эрхтэй, харилцан ижил байдлаар үр ашгаа хүртдэг байхад анхаарч ажиллах нь чухал талаар байр сууриа илэрхийллээ. Тиймээс малчдыг сургалт, мэдээллээр хангах асуудлыг хөндөж байна. Мөн малчид хамтран ажиллах, хоршоолох, бүлэг болоход эдийн засгийн хөшүүрэг тун чухал байдаг талаар ярьлаа.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20