УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА Говь-Алтай аймгийн БИГЭР сумын иргэдтэй уулзжээ
Үйл явдал
/
2024-03-29

Түүхт 100 жилтэйгээ золгож буй Бигэр сум нь Хуучнаар Засагт хан аймгийн Номун хан Хутагтын хошуунд харьяалагдаж байжээ. Бигэр сум байгаль, газар зүйн нэн өвөрмөц тогтоцтой нутаг. Байгалийн унаган төрхөө хадгалсан, говийн өвөрмөц төрх бүхий байгаль, ургамал амьтантай. 1990-ээд оноос хойш байгалийн баялгийг зүй зохисгүй ашиглах явдал газар авч, зарим тохиолдолд экологийн тэнцвэр алдагдахад хүрч буй.

Бэлчээрийн талхагдал, цөлжилт зэрэг нийтлэг үзэгдэл энэ суманд бий болж байгаа тухай сумын иргэд онцолж байна. Социализмын үед сум нэгдлийн даргаар ажиллаж байсан Ч.Чулуун баатрын хөдөлмөрийн үр дүнд Бигэр суманд чацаргана тариалж түүгээр дарс хийж байсан нь өнөөг хүртэл уламжилж үлджээ. Өдгөө энэ нь тус сумын брэнд болж чаджээ. Одоогоор Бигэрийн жимсээр хийсэн "Бигэр", "Алтай" дарс, шампанск зөвхөн Говь-Алтай Аймагт зарагдаж байгаа бөгөөд цаашдаа баруун таван аймаг төдийгүй эх орон даяар зах зээлээ тэлэх боломжтой.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.144.123.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хэрүүлч өвгөн (66.181.160.86) 2024-03-31 15:58:28
УИХ-ынхан хөдөөнийхнийг татах ухаанаа заржээ. Улаанбаатарын иргэд бүхэн тэднийг но-той гэнэ.