Д.АМАРБАЯСГАЛАН: Гурилынхан ИЙМ ХҮЧТЭЙ гэж АРАЙ ТӨСӨӨЛСӨНГҮЙ!!!
Үйл явдал
/
2024-04-01

Гурилын үнэ 2018 онд 1040 төгрөг байсан бол 2023 онд 2426 төгрөг болж нэмэгдсэн. Тэгвэл гурилын гол түүхий эд улаанбуудайн үнэ 2018 онд 600 төгрөг байсан бол 2023 онд 750 төгрөг буюу 5 жилийн хугацаанд 150 төгрөгөөр өссөн байгаа юм. 2021-2023 онд Засгийн газраас гурил үйлдвэрлэгчдэд 209 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Гэрээний хугацаанд гурилын үнийг зохиомлоор өсгөхгүй, хангамжийн тогтвортой байдлыг хангана гэсэн ч энэ үүргээ биелүүлээгүй гэдгийг ШӨХТГ-аас дүгнээд байна.

Гурил, малын тэжээлийн импортын татварыг тэглэснээр гурилын дундаж үнэ 30-40% буурна. Ингэснээр иргэдэд 165-220 тэрбум төгрөгийн хэмнэлт бий болно. Тариаланчидтай хамтран ажиллаж, улаанбуудайн доод үнийн баталгаа өгнө. Мөн улаанбуудайн дотоодын хэрэгцээг бүрэн хангасны дараа экспортод гарах боломжийг бий болгохоор ажиллаж байгаа. Тэгвэл ГУРИЛЫН ҮЙЛДВЭРИЙНХЭН ЗАСГИЙН ГАЗРЫ ЭСРЭГ нэлээд хүчтэй эсэргүүцэл илэрхийлж байна. Энэ тухай Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өөрийн сошил хуудастаа Гурилынхан хүчтэй, лобби сайтай гэдгийг сонсож байсан бүр ийм хүчтэй гэж бас арай төсөөлсөнгүй шүү!!! Импортын татвар тэглэх, зах зээлд өрсөлдөөн бий болгох хуулийн төсөл шат дамжлагаа дамжсаар л явна! хэмээн нийтэлжээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.200.102)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.