МТЗ: Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургалтад хамрагдлаа
Үйл явдал
/
2024-03-28
ГАМШГИЙН АЮУЛЫН ТУХАЙ ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
📍 Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх зорилго бүхий “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр"-ийн хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төвийн болон Төмөртэй, Цогтцэций өртөөний нийт ажилтан албан хаагчид гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургалтад хамрагдлаа.
📍 Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх” журамд заасны дагуу жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагийн 16.00 цагт улс орон даяар "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль"-ийг хийдэг уламжлалтай.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.46.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.