С.Мөнхчулуун СОНГИНОХАЙРХАНД НЭР ДЭВШИХЭЭ илэрхийллээ
Үйл явдал
/
2024-04-15

НИТХ-ын төлөөлөгч асан, ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан Самданнямын Мөнхчулуун УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшихээ МАН-ын удирдах зөвлөлд өгч, хяналтын хороо, намын байгууллагуудтайгаа санамж бичиг байгуулжээ. Тэрбээр 2016-2020 онд Сонгинохайрхан дүүргээс НИТХ-д нэр дэвшиж, нэгдүгээр хорооллын иргэдийг төлөөлж байсан туршлагатай. Өнөөгийн Шадар сайд С.Амарсайханы эсрэг хотын дарга болох санал хураалтад оролцож, ямар хэмжээний улстөрч вэ гэдгээ илтгэсэн нэгэн. 2022-2023 оны хооронд Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байгаад 2024 оны 01 дүгээр сараас "Эрдэнэс Монгол" компанийн ТУЗ-ын дэргэдэх хараат бус Аудитын газрын Ерөнхий аудитороор ажиллаж байгаа юм.

Тэрбээр УИХ-ын сонгуульд нэр дээвших тухайгаа "Би хүүхэд байхаасаа л Толгойт, Орбит, 1-р хороолол гээд 40 шахуу жил Сонгинохайрханд амьдарсан байна. Харин СХД-ийн намын хороо, СХД-ийн ЗДТГ-ын газар, СХД-ээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгч гээд ажиллаж явахад минь Сонгинохайрханчууд миний тархин дотор 20 гаруй жил амьдарч байгаа юм байна. Одоо би 20 гаруй жил түрээсгүй амьдарсан төлбөрөө Сонгинохайрханчууддаа төлөх цаг болсон байнаа. Тиймээс Сонгинохайрханчуудаа төлөөлөн УИХ-д нэр дэвших хүсэлтээ МАН-ын Удирдах зөвлөлд өгч, намын хяналтын хороо, нийслэлийн МАН-ын хороодтой санамж бичиг байгууллаа." хэмээн сошил хуудастаа оруулжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (18.224.31.82)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин (66.181.161.98) 2024-04-15 10:21:57
Дэмжнэ.Сонгуулийн ажилд тань үнэ төлбөргүй явж өгнө.Амжилт