Д.ТОГТОХСҮРЭН: Намын дүрмийн дагуу 10 орчим гишүүнийг МАН-ын гишүүнээс ТҮДГЭЛЗҮҮЛСЭН
Үйл явдал
/
2024-04-16

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хилээ. Тэрбээр "Засгийн газраас өргөн барьсан хуулийг яаралтай гориммоор хэлэлцэнэ. Гишүүд бүсүүдээр явж байгаа учраас чуулган, байнгын хорооны хуралдааны хэвийн горим алдагдсан. Үүнийг жмгдрүүлж, уулзалтуудыг түргэтгэж, хууль тогтоох үндсэн үйл ажиллагаагаа явуулна. МАН дүрмийн дагуу зарим гишүүнээ намын гишүүнээс нь түдгэлзүүлсэн байгаа. Яллагдагчаар татагдсан гишүүдийг түдгэлзүүлэх санал тавьдаг, өөрөө түдгэлзэхгүй бол Хяналтын хороо шийдвэр гаргадаг. Нам нэр дэвшүүлэхдээ гурван зарчим баримтална. Тойргуудад хийсэн социалогийн судалгаа. Олон түмний дунд хийсэн судалгаа. Хоёрт, янз бүрийн хэрэгт холбогдсон эсэх, ёс зүйн дүгнэлтийг хүн нэг бүрд гаргана. Гуравт, олон түмний дундах нэр хүндийг харгалзана. Журмын дагуу явж байгаа. Тавдугаар сарын 15-20-ны хооронд нэр дэвшигчээ тодруулна. Нийт 10 хэдэн гишүүн байгаа. Тэдний дунд орон нутгийн удирдлагууд ч байгаа. Хяналтын хорооны зүгээс энд хариулт өгнө. УИХ-ын сонгуульд нэр дэвших процесс хуулийн хугацаатай. Энэ хүрээнд л яригдана" гэлээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.152.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.