Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон БНСУ-ын Кёнсанбүг мужийн захирагч И Чолб Ү нар байгальд ээлтэй эрчим хүч нийлүүлэх, ногоон хотыг бий болгох чиглэлээр бүтээн байгуулалт, ашиглалт, түгээлт, техник, ТЭЗҮ-ийн судалгаа боловсруулахаар хамтран ажиллах санамж бичгийг өчигдөр байгуулав. Ингэснээр байгальд ээлтэй эрчим хүч нийлүүлэх, шахуургатай цахилгаан станцын бүтээн байгуулалт, тэрбум мод тарих, смарт ферм хөгжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх аж.
Энэ үеэр БНСУ-ын Кёнсанбүг мужийн захирагч И Чолб Ү "Улаанбаатар хотод санамж бичиг байгуулах ажлаар хоёр дахь удаагаа ирлээ. Сэтгэгдэл маш өндөр байна.
Манай мужид хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар олон монгол залуу ирдэг. Монгол залуус ажилдаа чадварлаг. Үүнийг хараад монгол залуусаар бахархдаг.
Мөн манай муж БНСУ-ын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд томоохон олон компани үйл ажиллагаа явуулдаг.
Санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд манай мужийн томоохон компанийн төлөөллүүд оролцож буй. Бидний хамтын ажиллагаа өргөжиж, дахин нэг шат ахина гэдэг итгэлтэй байна” гэв.
Нийслэлийн төр, захиргааны байгууллагын инженер, техникийн ажилтнуудыг тус мужид сургалтад хамруулж, туршлага солилцуулан тодорхой хугацаанд ажиллуулахаар төлөвлөжээ.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20