Х.Нямбаатар: Баяр наадмын үеэр цэнгэлдэх хүрээлэн тойрсон замбараагүй худалдаа үйлчилгээг хална
Үйл явдал
/
2024-04-18
Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэл өмчлөлдөө бүрэн авах асуудлыг өнөөдрийн НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж байна.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:
Үндэсний баяр наадмаа хийдэг цэнгэлдэх хүрээлэнгээ засварлах ажил хуваарийн дагуу явж байгаа.
Энэ жил баяр наадмын үеэр цэнгэлдэх хүрээлэн тойрсон замбараагүй худалдаа үйлчилгээг хална. Хуушуур хайрчихаар хэрэглэсэн тосоо зүлгэн дээр асгадаг байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ төрлийн худалдаа, үйлчилгээ эрхлэх стандарт тогтоож, сонгон шалгаруулалт хийнэ.
Түүнчлэн цэнгэлдэх хүрээлэнгээ тойруулаад углааш, эрээн мяраан хувцас хунар зараад байж болохгүй. Худалдаа эрхэлдэг газартаа энэ төрлийн үйлчилгээгээ хийх хэрэгтэй. Соёлын яамтай хамтарч Өндөр гэгээн Занабазарын урласан 21 дарь эх, Монголын уран зургийн галерейн хосгүй үнэт үзмэрүүд зэрэг соёлын өвөө олон нийт болон жуулчдад дэлгэж харуулъя гэж байгаа.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.209.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.