Ардчилсан намын энэ хэдэн залуугийн Төрийн ордонд авчирсан эд зүйл нь улиг болсон улаан наалт, чагталсан амны хаалт, барьж авсан сэдэв нь батлаад удаж буй хуулийн зүйл заалт, цаасан дээр санаагаараа сараачсан үг, үсэг төдийхөн. Гэнэт өнөөдөр сэрсэн мэт дүр төрх нь улс төрийн сөрөг хүчин гэхэд үнэхээр унхиагүй, унтаа байна аа, залуус. Тэдний бодож олсон санаа, барьж авч буй сэдэв нь хэт явуургүй, олонд таалагдахгүй, хүртээлгүй, нийгэмд газар авахгүй байгааг ойлгоосой. Иймд сөрөг хүчинд шинэ санаа зааж өгмөөр байгаа юм. АН парламент дотор ч, ордны гадаах улс төрд ч сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа. Сөрөг хүчин гэж жинхэнэ дүрдээ орчихсон, дүүхэлзсэн, эрх баригчдын бодлого шийдвэрийн өмнө, түүнээс том судалгаа тооцоотой бодлого гаргаж тавихад бэлэн, ямар ч хувилбараар сөрж чадахуйц бядтай байдагсан. Түүнээс нэг л өглөө зүүдлээд сэрж буй мэтээр гарт тааралдсан сэдвээ барьж авдаг, өндөр дуугаар попордог байвал цаашдаа ч амжихгүй нь дээ
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20