УИХ-ын чуулганаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл батлагдлаа
Үйл явдал
/
2024-04-19
Ган зуданд тэсвэртэй, чинээлэг малчидтай, анхан шатны боловсруулалтаа хийдэг мал аж ахуйн салбарыг энэ хуулиар бий болгоно. ЗГ-аас хэрэгжүүлэх “Шинэ хоршоо хөдөлгөөн” нь хоршооны гишүүн малчин 6 хувийн хүүтэй, 80-100 хувийн батлан даалтаар 50 сая төгрөг хүртэлх зээл авах боломж ийнхүү бүрдэж байна. Малчид энэ зээлээрээ нэгдэж, түүхий эд бүтээгдэхүүндээ анхан шатны боловсруулалт хийж, нэмүү өртөг шингэсэн үнээр зах зээлд нийлүүлнэ. Ингэснээр ченжийн тогтолцоогоор явж ирсэн мал аж ахуйн салбар шинэчлэгдэж, нүүдэлчин өв соёлоо хамгаалах юм.
Ийнхүү “Шинэ хоршоо хөдөлгөөн” хоршооны гишүүн малчин өрх бүр улс орны чинээлэг дундаж давхаргыг бүрдүүлдэг үйлдвэрлэгч болох замыг тавьж байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.239.0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.