Монголын ардчилсан хувьсгалын тэмцэгч нарын нэг, төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг асгны 62 насны төрсөн өдөр, түүнийг бусдын гарт амиа алдсаны 26 жилийн бараан түүхийг өгүүлсэн ярилцлага бүх сувгаар гарав. Зочин нь С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булган. Тэрбээр С.Зориг гишүүний хөнөөх захиалагч нь хэн бэ гэсэн сэтгүүлчийн асуултад "Цахиагийн Элбэгдорж" хэмээн хариулав. Үүнийг сонссон Ардчиллын баатар Э.Бат-Үүл дараах мэдэгдлийг хийжээ.
"Ц.Элбэгдоржийг С.Зоригийн амь насны хэрэгт холбогдуулан гүтгэх нь бүр солиорч, цадигаа алдаж байна. Тухайн үед Ц.Элбэгдорж Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч гэж балай юмнаас салахын түүс болж, аргаа барж байсныг тэр үеийн эвсэлийн удирдлага бүгд мэднэ. Ц.Элбэгдорж С.Зориг бид хоёрыг “хойш суулаа” гэж уурлаж шахаж л байсан. С.Зориг Дэд бүтцийн сайдын ажлаа хийж байх хүсэлтэй л гэж миний хажууд хэлж л байсан. Фракцууд элдэв нэр санал гарган хоорондоо яриад найрцгааж байгаа дуулддаг л байсан. Дандаа л ингэдэг шүү дээ. Надад фракц гэж байгаагүй. Гэтэл С.Зориг алагдсны дараа л Ерөнхий сайдад нэр дэвших гэж байсан болоод л явчихсан. Би лав мэдээгүй. Фракц гэж заваан юмны дэмийрэхийг харахаар ой гутаад хол явдаг байсан юм. С.Зоригийн нэр албан ёсоор ороод ирсэн бол Ц.Элбэгдорж уухайн тас аваад л гүйх байсан. Тэр үүрэг гүйцэтгэгч гэж балай юмнаас салахын түүс болчихсон байсан юм шүү дээ. Үүнийг мэдэх гэрчүүд нь бүгд амьд байгаа шүү" гэв.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20